“Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг хэрэгжүүлнэ

2021-06-21

Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав. 

“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг ухаалгаар хийж, энэ чиглэлд мэргэжлийн албан хаагчдын оролцоо, хүлээх үүргийг оновчтой болгон зохион байгуулах, тоон бичиг үсгийн хөтөлбөрийг эрдэс баялгийг салбарт хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс тууштай арга хэмжээ авч ажиллахаар болжээ.  Хариуцлагатай, нээлттэй, ил тод, үр ашигтай уул уурхайг хөгжүүлэхэд шийдвэрлэх цорын ганц арга зам бол шинэ зууны хөгжлийн хурдасгуур болсон цахим технологи, аж үйлдвэрийн IV хувьсгалд суурилсан цахим шилжилт гэдэгтэй хэн ч маргахгүй.  Цахим шилжилт эдүгээ монголчуудад хоёр давуу талыг бий болгож байна. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй, нээлттэй хүргэх боломжийг олгож байгаагаас гадна төрийн их өгөгдлийг ашиглан анализ хийх бололцоотой болж байна хэмээн УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийн мэндчилгээ дэвшүүлэхдээ мөн онцоллоо. 

Түүний тэргүүлж буй уг байнгын хороо нь энэ оны тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах” төслийг Засгийн газрын харьяа байгууллагуудад танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн аливаа шийдвэрийг гаргахдаа төрийн их өгөгдлийг ашиглаж хэвшүүлэхийг онцгойлон сануулжээ. Уул уурхайн салбарт ч энэ шийдвэр хамааралтай. Н.Учрал гишүүний хэлснээр, уул уурхай, хүнд үйлдвэр нь улс орны стратегийн хамгийн чухал салбар учир  дагалдах үлэмж хэмжээний дата мэдээлэл, өгөгдөл ихээр хуримтлагджээ. Цаашид ч нэмэгдэх хандлагатай. Тиймээс  эдгээр дата өгөгдлийг архивын материал гэдэг талаас нь хардаг биш, маш нарийн анализ хийж цаашдын бодлого, шийдвэрээ тодорхойлдог байх ёстой юм. Цахим шилжилтийн нэг том давуу тал бол Монгол хүний оюун санаанаас урган гарсан баялгийг экспортлох боломжийг нээж өгч байгаа юм. Шавхагддаг уул уурхай, шавхагддаггүй оюун санаа хэмээх  хоёр баялгаа хослуулан ашиглаж, экспортолж чадвал Монгол Улс үсрэнгүй хөгжлийг хийж чадна. Тиймдээ ч УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хууль тогтоох байгууллага түүхэндээ анх удаа Инноваци, цахим бодлогын байнгын хороог байгуулсан аж. Ойрын үед Засгийн газар Цахим хөгжлийн асуудал эрхэлсэн яамтай болохоор төлөвлөж байгааг эрхэм гишүүн дуулгалаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын цахим шилжилтийн талаар танилцуулга хийхийн өмнө олборлолтоос боловсруулалт руу шилжиж буй өнөөдрийн цаг үеийг цөөн үгээр тодорхойллоо. Түүхээ эргээд харахад, уул уурхайн салбар түүхий эдээ экспортлох чиглэлээр замнаж ирсэн бөгөөд боловсруулалтын чиглэлээр хийгдсэн ажил тун маруухан. Гэтэл бодит байдал дээр боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлж чадвал шинэ орд уурхай нээж ашигласантай адил хэмжээний ашгийг зөвхөн боловсруулах үйлдвэрлэлээс олж авах боломжтой. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, ажлын  байр шинээр нэмэгдэн, улс орны эдийн засагт оруулах татвар хураамжийн хэмжээ нэмэгдэх гээд үр ашиг олноор гарч ирнэ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрдэс баялгийн салбарт хайгуул, олборлолтоос гадна “боловсруулалт”, ”борлуулалт”, “хуваарилалт” гэсэн гурван чиглэлийг оруулж ирсэн байна. Ерөөс өнөөгийн Засгийн газрын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд эрдэс баялгийн салбар шинэ шатанд дэвшин орно гэж томьёолжээ. Олборлолтоос боловсруулалт руу шилжиж байгаа энэ цаг үед боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү байгуулах шаардлагатай хэмээн Г.Ёндон сайд илэрхийлэв. Энэ бүх үйл ажиллагаанд эрдэс баялгийн цахим шилжилт чухал үүрэгтэй. Онцолбол, “Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг салбарын яамнаас хэрэгжүүлж эхэлжээ. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт “Цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээ бий болгоно” хэмээн тусгасан.Энэ бодлого чухамдаа  төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны  хүрээнд хэрэгжих учиртай. УУХҮЯ-ы хувьд дотоод бүтцэдээ Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийг байгуулжээ. Эрдэс баялгийн цахим засаглалын чиглэлээр хоёр гол зүйлийг нэн түрүүнд хийх шаардлагатайг салбарын сайд хэлж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бүх мэдээлэл нэгдсэн нэг платформтой болох ёстой. Уг платформыг нэгдүгээрт төрийн байгууллагуудын шийдвэр гаргалт, бодлого боловсруулалт, төрийн түргэн шуурхай үйлчилгээ, хоёрдугаарт, мэдээллийн нэг урсгалаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна. Төрийн байгууллагуудын шийдвэр гаргах явцыг хянах боломжтой болно гэдэг давуу тал. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчид бөөн зардал чирэгдэл болж Монголын зорих ирэх шаардлагагүй. Төлбөрөө төлж мэдээллээ аваад, боловсруулалтаа хийгээд сонгон шалгаруулалтдаа цахимаар оролцох боломжтой. Ийм стандартад очсоноор гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт салбарын мэргэжилтнүүд итгэлтэй байна. Эрдэс баялгийн цахим засаглалыг бий болгохын тулд хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага үүсч байна. Хууль, эрх зүйн орчны хувьд “Эрдэс баялгийн цахим засаглал” хөтөлбөрийг боловсруулах ёстой. Түүнчлэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн бодлого, төлөвлөлтөд нэгдэх, тухайлбал E-Mongolia болон “Хур” системд холбогдоно.

Мөн технологийн дэвшил, инновацийн талаасаа салбарын байгууллагуудад шинэ технологи, инноваци нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллана гэдгийг мэргэжилтнүүд илэрхийлж байна. Мэдээж иргэд, аж ахуйн нэгжийн цахим оролцоогүйгээр ажил ахихгүй.  Салбарын төрийн үйлчилгээг шат дараалалтайгаар цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг. “Цахим үндэстэн” нэгдсэн порталд нэгдэх асуудал бас бий. Ингэснээр цахим систем ашиглах сургалтууд зохион байгуулах боломжтой аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журмаар олгоход аж ахуйн нэгжүүдэд бичиг цааснаас эхлээд олон хүндрэл тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд сонгон шалгаруулалтын системийг цахим руу шилжүүлэх ажил тус агентлаг дээр хийгдэж байна. Тухайн аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийн тусламжтайгаар сонгон шалгаруулалтын материалаа бэлдээд цахимаар агентлаг руу шилжүүлнэ. Улмаар Сонгон шалгаруулалтын комисс цахимаар үнэлгээ хийж шийдвэрээ гаргана. Ингээд тухайн байгууллага, иргэний гар утас болон цахим шуудангаар хариуг илгээх аж. Одоогоор хайгуулын ажлын нөөцийн тайлангийн мэдээллийн сан, ТЭЗҮ-ний мэдээллийн сан зэргийг цахимжуулж байна. Урьдчилан  шалгах программыг мөн ажиллаж буй. Хайгуулын ажлын тайлан, уулын ажлын тайлан төлөвлөгөөнд 17 маягтыг бөглөдөг бөгөөд мөн дэлгэрэнгүй тайланг  холбогдох газарт ирүүлнэ. Нэг тооны алдаанаас болж тухайн тайлан бүхэлдээ буцаагдах  тохиолдол бий. Тиймээс үүнийг урьдчилан шалгах программаар засаад цахим системдаа оруулах боломж нээгдэж байгааг  АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал сонирхуулсан.  

ЭБМЗ-ийн мэргэжлийн зөвлөлийн бүртгэлийн цахим системд хийгдэж байгаа ажлуудын талаар  бэлтгэсэн УУХҮЯ-ны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэвийн илтгэлд хэд хэдэн шинэлэг зүйлүүд тусгагджээ. Уг цахим системээс үндсэндээ ЭБМЗ-ийн зөвлөл дээр хэдэн асуудал хэр  хугацаанд ямар түвшинд шийдэгдэж байгааг хянах боломжтой болох аж. Тус зөвлөлд гаргасан хүсэлтүүд Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сангийн талаар Үндэсний геологийн албаны (ҮГА) дэд дарга Б.Уянга  танилцуулахдаа улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа геологийн болон хээрийн ажлын  төрөл бүрийн судалгааг бодит хэлбэрээр цахимжуулж буйгаа тодотголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа  нийт 39 төслийн байршлын тойм хэлбэрээр англи, монгол хэлээр нийтэд хүргэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, ҮГА-ны хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, тодорхой ажлуудын талаарх мэдээллийг  дэлхийн хаанаас ч олж үзэх болох гэдгийг тэрээр онцолж байсан.   

Г.Идэрхангай
   
    
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 54 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Өчигдөр 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Өчигдөр 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.