АМГТГ: Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна

2021-07-05

Өнөөдөр (2021.07.05)АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн  талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул  шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ирсэн.  2020 оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Өнгөрсөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан. Гэсэн хэдий ч Монгол Улсын хэмжээнд 2020 оны тавдугаардугаар хойш Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан” гэв.

Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар, Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна.  
•    А-80 автобензин- 58 хоног
•    Аи-92 автобензин-31 хоног
•    Дизелийн түлш- 31 хоног 
•    ТС-1 онгоцны түлш- 15 хоног

Дотоодод шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан дэлхийн газрын тосны зах зээлийн байдлын талаар мэдээлэл хийжээ. 2021 оны нэгдүгээр сараас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөлттэй байна. “Goldman Sachs” нь энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх таамаг дэвшүүлжээ. Тавдугаар сард Олон улсын Эрчим хүчний агентлагаас газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон ба 2021 оны газрын тосны эрэлтийн таамгийг өдөрт 270 мянган баррелиар бууруулсан байна. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улирлын хүлээлтээс бага, БНЭУ-д газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой аж. ОПЕК-ийн болон хараат бус гишүүн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх, Ираны хориг арга хэмжээ цуцлагдах, газрын тосны томоохон олборлогч орнуудын эдийн засаг тогтворжих зэрэг нөхцөлд зах зээл дээр газрын тосны үнэ буурах боломжтой юм. Дэлхийн эдийн засаг  2020 оны хямралаас өндийж байгаа ч энэ онд хямралын өмнөх түвшингээс доогуур байна гэж ОПЕК үзжээ. Зургаадугаар сарын 28-ны өдрийн байдлаар, Орос улсад Аи-92 автобензин 1950 төгрөг, дизель түлш 1918 төгрөгийн үнэтэй байна. Харин Хятад улсад Аи-92 автобензин 3274 төгрөг, дизель түлш 2887 төгрөг тус тус үнэтэй байгаа аж. Тус улсад он гарснаас хойш нийт 12 удаа түлшний үнээ нэмжээ.

Эх сурвалж: АМГТГ
 

Сэтгэгдэл (1)

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 26 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 7 цаг 39 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 7 цаг 47 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 8 цаг 35 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.