“Posco”: Цахилгаан машины түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ 

2021-08-03 15:12

Өмнөд Солонгосын “Posco” компани нь никель боловсруулах үйлдвэр байгуулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 2023 онд үйлдвэрлэлээ эхлэх аж. Тус улсын металлургийн “Gwangyang Steel” цогцолборын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Никель боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахилгаан машины цэнэг хураагуурын (аккумулятор) үйлдвэрлэлд ашиглах зорилттой. 

“Posco” болон “South Pacific Mining”(SMSP)-ийн хамтарсан SNCC компани нь Шинэ Каледониа арал дахь никелийн ордод олборлолт явуулж байна. Эндээс түүхий эдийг никель боловсруулах үйлдвэрт нийлүүлэх аж. Түүнчлэн, “Posco”  компани нь “Gwangyang Steel” цогцолборын талбайд жилд 43 мянган тонн литийн гидроксид үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ. 

Өнгөрсөн тавдугаар сард Австралийн никелийн “Ravensthorpe” компанийн 30%-ийг 240 сая ам.доллараар худалдан авах хэлэлцээрийг “Posco” байгуулсан байна. Мөн тус компани зургадугаар сард Танзанид графит (цэнэг хураагуурт ордог анодыг үйлдвэрлэхэд шаардлагатай материал) олборлодог “Black Rock Mining” компанийн 15%-ийг 7.5 сая ам.доллараар худалдан авчээ.

Өмнөд Солонгосын компанийн хувьд цэнэг хураагуурт шаардлагатай материал үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2030 он гэхэд, жилд 400 мянган тонн катод, 260 мянган тонн анод, үүнээс 220 мянган тонн литий болон 100 мянган тонн никель үйлдвэрлэхээр зорьж байна.    

Э.Од

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 35 минутын өмнө
    Уул уурхай гэдэг бол цаг минутаар ажил нь хэмжигддэг, “зогсох эрхгүй” салбар юм. Тэр ч утгаараа уул уурхайн ханган нийлүүлэгчид, хамтран ажиллагчид нь хамгийн шилдэг нь, шалгарсан нь байх ёстой. Өөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар чиглэлдээ төвлөрч ажилладаг, гол цөм болсон бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж явдаг компаниуд байх ёстой. Тэдгээрийг нэг дороос тус салбарынхан олж харах, холбоо тогтоох, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ гэж харж байна.
  • 1 цаг 57 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.