“Хера Экуйпмент” компани автомат хурдны хайрцагтай “Тонли” өөрөө буулгагчийг зах зээлд танилцуулж байна

2021-09-21

“Хера Экуйпмент” ХХК-ийн Худалдаа, маркетингийн газрын захирал Ч.Төгөлдөртэй ярилцлаа.

“Mongolia Mining” экспоны ач холбогдлыг хэрхэн үнэлдэг вэ?

Уул уурхай гэдэг бол цаг минутаар ажил нь хэмжигддэг, “зогсох эрхгүй” салбар юм. Тэр ч утгаараа уул уурхайн ханган нийлүүлэгчид, хамтран ажиллагчид нь хамгийн шилдэг нь, шалгарсан нь байх ёстой. Өөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар чиглэлдээ төвлөрч ажилладаг, гол цөм болсон бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж явдаг компаниуд байх ёстой. Тэдгээрийг нэг дороос тус салбарынхан олж харах, холбоо тогтоох, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ гэж харж байна. Монголын уул уурхайн салбарын томоохон арга хэмжээний нэг “Mongolia Mining” нь 130 гаруй компанийг нэг дор төвлөрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, Монгол улсын Засгийн газраас хүртэл өндөр ач холбогдол өгч оролцдог учир дөрвөн талыг нэгтгэсэн хамгийн үр өгөөжтэй экспо. Ийм арга хэмжээ нэг хэсэгтээ болоогүй учир олон харилцагчийг цуглуулах, тулгарч буй олон асуудалд хариулт өгсөн сайн арга хэмжээ болох байх гэсэн хүлээлттэй байна.

Компанийнхаа сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

БНСУ-ийн Hyundai construction equipment, Герман улсын Wirtgen, БНХАУ Tonly брэндүүдийн албан ёсны дистрибьютер, хүнд машин механизмын цогц үйлчилгээ үзүүлдэг. Хэдий цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч 2021 онд бид Lonking брэндийг Монголын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Бид аль болох харилцагчдын бүтээмжийг өсгөсөн, үйл ажиллагааны зардлыг бууруулсан буюу тухайн төсөл, тухайн уурхайд тохирсон, зохицсон “зөв” шийдлүүдийг санал болгож ажиллахыг хичээдэг.

Цар тахлын нөлөө хэр мэдрэгдэж байна вэ?

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд цар тахал нөлөөлж байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэх хугацаа удааширсан. Хил хаасантай холбоотойгоор мөн нийлүүлэлтийн хугацаа нэмж удааширч байна. Цар тахалтай холбоотойгоор тээврийн асуудал, зардал нэмэгдсэн татан авалт удааширсан. Тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой үнийн өсөлт бас явагдаж байгаа. Хөл хорионоос улбаатай суурин төлөөлөгчийн газар ажиллаж байгаа ажилчдын ээлж солигдох хугацаа хойшлох, зайнаас харьцах шаардлага үүсч байна. Гэсэн хэдий ч уул уурхайн нь стратегийн ач холбогдол бүхий салбар учраас ажлаа тасралтгүй явуулсаар өдийг хүрсэн.

Цар тахлыг хэрхэн даван туулж байна вэ?

Уламжлалт арга барилд баригдалгүйгээр хайрцгаас гарч сэтгэх, шинэ арга замуудыг тасралтгүй хайснаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа доголдуулалгүйгээр явуулж ирлээ. Гэсэн хэдий ч бидний шийдвэрлэж чадахгүй асуудлууд байна. Жишээ нь, хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлт. Эдгээр нь эргээд өртөг зардалд ихээр нөлөөлөхөөс гадна улирлын шинж чанартай ажилладаг уул уурхайн салбарт хугацаа алдах их хор уршгийг дагуулаад байна. Харилцагчидтай уулзах боломжгүй болсон учраас сэлбэгийн онлайн худалдалдааны сайт E-commerce-г хөгжүүлж байна. Харилцагч хаанаас ч хэзээ ч хэрэгцээтэй байгаа сэлбэгээ захиалж, хүргүүлж авах боломжтой болох юм. Тоног төхөөрөмжийн борлуулалтын хамгийн чухал хэсэг аfter sales service буюу борлуулалтын дараах үйлчилгээ байдаг. 

Эхлэхээр төлөвлөж байсан төсөл, ажлуудаа түр царцаах, зардлаа бууруулах арга хэмжээг авахаас гадна ковидтой зэрэгцэж ажиллаж амьдрах арга барилыг шат шатандаа нэвтрүүлж ажиллаж байна. Тонли TLD90 автомат хурдны хайрцагтай өөрөө буулгагчийг зах зээлд шинээр танилцуулаад байна. Автомат хурдны хайрцагтай болсноор хамгийн гол нь техникийн эвдрэлийг бууруулж, эвдрэлээс хамаарсан сул зогсолтыг багасгах мөн аюулгүй байдал нэмэгдүүлж байгаа давуу талуудыг бий болгож байгаа юм.

 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.179.187)
    Amjilt husey 💪
    2021 оны 09 сарын 21 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 3 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Өчигдөр 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Өчигдөр 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.