Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалтын нэр хүнд эрсдэлд оров

2021-11-08

Дэлхийн зэсийн олборлолтоор эхнээсээ хоёрдугаарт орох Перу улсын төв банкны Ерөнхийлөгч Жулио Веларде сүүлийн саруудад томоохон уурхайнуудын эргэн тойронд өрнөж буй эсэргүүцэл тэмцэлтэй холбоотой мэдэгдэл /2021.11.02/ гаргалаа. Саяхан тус улсын томоохон зэсийн уурхай Антамина-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд зогсоогоод (2021.10.31) байсан юм. Иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь тус улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын таатай бүс нутаг гэсэн дүр төрхөд эрсдэл үүсгэж байгаа ажээ. Тэрбээр “Эсэргүүцлийн үйл ажиллагааг зөвтгөх аргагүй, салбарт эмх замбараатай байдлыг эрх баригчид дахин тогтоохыг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин орон нутгийн иргэд тус уурхайн компани амласан амлалтаа биелүүлээгүй гэж үзэн гол тээвэрлэлтийн замыг хааж жагсах болсноор уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Улмаар өнгөрсөн лхагва гаригт нутгийн иргэд эсэргүүцлээ түр зогсоохоор болж зам хаахгүй байхаар тогтсон юм. Антамина уурхайн удирдлага болон орон нутгийн төлөөлөл нэгдсэн шийдэлд хүрэхээр яриа хэлэлцээр эхлүүлэхээр тохиролцсон тухай өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн. Уг хэлэлцээр орон нутгийн цагаар өнөөдөр эхлэхээр товлогджээ. Нутгийн иргэд уурхайн үйл ажиллагааны хүрээнд газар ашиглалтын нөхөн төлбөр өгөхийг шаардаж байгаа ажээ. Антамина уурхайн хувьд 33.75%-ийг BHP, 33.75%-ийг Glencore, 22.5%-ийг Teck Resources, 10%-ийг Mitsubishi эзэмшдэг ажээ.  Энэ уурхай нь төлөвлөгөө ёсоор болбол энэ онд үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвт орох төлөвтэй байсан юм. Уурхайгаас энэ онд нийтдээ 443 мянган тонн зэс олборлохоор төлөвлөсөн. Оны эхний найман сарын байдлаар уурхайгаас нийтдээ 303 мянган тонн зэс олборлоод байгаа ажээ.

Мөн иймэрхүү шалтгааны улмаас ганцхан Glencore-ийн эрхэлдэг Антамина уурхай зогссон уу гэвэл үгүй. Antacappay болон бусад уурхай (MMG-ийн олборлолт явуулдаг Las Bambas уурхай) уг жагсаалтад багтаж байна.

Тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долдугаар сард болж Педро Кастильо сонгогдсон. Тэрбээр зэсийн салбараас илүү их татварын орлого бүрдүүлж иргэдэд хуваарилах тухай амлалт өгч гарч ирсэн.

Тэрбээр нэлээд үндсэрхэг үзэлтэйгээрээ алдартай ч, зэс олборлогчид түүний баримтлах бодлого салбарыг орвонгоор нь эргүүлчихгүй гэж итгэж байгаа юм. Үүний зэрэгцээ Олон улсын валютын сан тус улсын Засгийн газарт эрдэс баялгийн салбарын татварыг өрсөлдөх чадварыг нь бууруулахгүйгээр хэрхэн оновчтой нэмэгдүүлэх чиглэлд зөвлөхөөр болсон.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхний шаардлагад ганцхан газрын төлбөр багтаагүй. Тэд бас усны сав газар, усны эх ундарга бүхий газарт уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явуулахгүй байх шаардаж байгаа юм байна. Перугийн усны нөөцийн тухай хуулиар угаас ийм бүс нутгийг тусгай хамгаалалтад авч олзворлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг ажээ. Харин одоогийн байдлаар энэхүү хуулийг зөрчсөн үйлдлүүд цөөнгүй байгаа гэж орон нутгийн эсэргүүцэгчид шүүмжилжээ. Энэ нь цаашлаад Перучуудын эрүүл аж амьдралд ноцтой хохирол учруулж, нийтийн болон хувийн өмчид маш их эрсдэл авчирч байгааг тэд тайлбарлажээ.

Нөгөө талд зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хүрэлцээт байдал цаашид хангалттай байх эсэх нь ихээхэн эргэлзээтэй байгаа юм. Тухайлбал CRU группийн таамаглаж байгаагаар 2030 он гэхэд нийлүүлэлтийн хомсдол жилдээ 4.7 сая тоннд хүрч болзошгүй байгаа юм. Ийм байдалд хүрэхгүйн тулд зэсийн шинэ төслүүдэд мөн хугацаанд ойролцоогоор 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж CRU тооцжээ.

Зэсийн хувьд ногоон шилжилтийн нөлөөгөөр цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр эрэлт нь улам бүр өсөхөөр байгаа юм. Хэрэв цаашид шинэ эрэлтийг нөхөхүйц шинэ төслүүд ашиглалтад орохгүй бол зэсийн үнэ илүү их өсөх нь гарцаагүй болохыг шинжээчид тэмдэглэлээ. Түүнчлэн инфляц дэлхий дахинд харьцангуй өндөр байгаа нь зэсийн үнэ үргэлжлэн өсөх дохио болж байна.

 

Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 5 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 19 цаг 25 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.