Саусгоби уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоожээ

2021-11-15

Хонконг, Торонтогийн биржид бүртгэлтэй "Саусгоби Ресурс" компани (TSX: SGQ, HKEX: 1878) энэ оны гуравдугаар улирлын тайлангаа (2021.11.12) танилцууллаа. Тайланд дурдсанаар тус компани гуравдугаар улиралд  Өмнөговь аймаг дахь Овооттолгойн уурхайгаас 0.26 сая тонн нүүрс олборлосон байна. Харин гуравдугаар улирлын борлуулалт 0.17 сая тонноор хэмжигдсэн нь өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 1 сая тонн байсантай харьцуулахад мэдэгдэхүйц буурчээ.

Цар тахалтай холбоотойгоор тус компани оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм.  Хэдийгээр уурхайн олборлолтыг гуравдугаар улиралд сэргээсэн ч Сэхээ боомтын нэвтрэлтийг түр зогсоосноос үүдэн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа дахин түр зогсоогоод байгаа тухай мэдээлжээ. Учир нь аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд цар тахлын халдвар бүртгэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгах болсон юм.

Саусгоби Ресурс-ын хувьд Хятадын хөрөнгө оруулалтын корпорацид (CIC) энэ сард төлөх ёстой байсан ээлжит өр төлбөрийн хугацааг 2023 оны наймдугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ. Гэхдээ ингэснээр хойшлуулсан өрийн дүнгийн 6.4%-тай тэнцэх шимтгэлийг жил бүр төлөхөөр тохиролцжээ.

Оны эхний есөн сарын байдлаар тус компанийн нийт борлуулалт 0.92 сая тонноор хэмжигдэж байгаа бол уг үзүүлэлт өнгөрсөн оны мөн үед 1.68 сая тонн байжээ.

Компанийн хувьд хагас коксжих нүүрс борлуулдаг бөгөөд өнгөрсөн гуравдугаар улиралд сайн чанарын хагас коксжих нүүрсний борлуулалтын ханш тонн тутамд дунджаар 64.25 ам.доллар байжээ. Үүнээс гадна тус компани баяжуулсан эрчим хүчний нүүрс борлуулдаг бөгөөд өнгөрсөн улиралд тонн тутамд 33.56 ам.доллараар борлуулжээ. Ингэснээр тус компанийн нийт борлуулсан нүүрсний дундаж ханш өнгөрсөн улиралд 53.52 ам.доллар/тонн-той тэнцжээ. Нүүрс борлуулалтын ханшийн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй (31.6 ам.доллар/тонн) харьцуулахад 69.4%-иар өсчээ.

“Саусгоби Ресурс” энэ оны гуравдугаар улиралд 9.3 сая ам.долларын борлуулалтын орлого олж 1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын ашгийн үзүүлэлт 8.5 сая ам.доллараар илэрхийлэгдэж байсан юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар компани уурхайн борлуулалтаар 42.55 сая ам.долларын орлого олж 7.56 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 59 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 19 цаг 19 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.