“Премиум Конкрит” компани шилдэг туслан гүйцэтгэгчээр шалгарлаа

2021-11-15

-Бид түр зуурын туслан гүйцэтгэгч биш харин Оюутолгойн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг-

Р.Ренчиндулам

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Премиум Конкрит” компани нь “Рио Тинто” группийн 2020 оны аюулгүй ажиллагааны “Шилдэг туслан гүйцэтгэгч”-ээр шалгарлаа.

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит  аюулгүй ажиллагааны шагналыг жил бүр гардуулдаг. Тус шагналыг аюулгүй ажиллагааны тогтвортой, шилдэг үзүүлэлтийг гаргасан, манлайлагч, оролцоог хангасан, ноцтой эрсдэлийн удирдлага болон сургамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уурхайнууд болон баг хамт олонд олгож, сайшаан урамшуулдаг юм.

“Премиум Конкрит” компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 1600 гаруй ажилтантай Монголын бетон зуурмагийн хамгийн том үйлдвэр юм. Тус компанийн 300 гаруй ажилтан гүний уурхайн төсөл дээр ажиллаж байна.   

Ажлын гүйцэтгэлд гурван зүйл тод илэрдэг

Шагнал гардуулах үеэр “Оюутолгой”-н Гүний уурхайн төслийн удирдагч Крис Айчисон нь “Премиум Конкрит” компанийг шилдгээр шалгаруулсан шалтгааныг дурдсан юм. Тэрбээр “Премиум Конкрит” компанийн ажлын гүйцэтгэлд гурван зүйл тод илэрдэг. Эхнийх нь эрсдэлийг хянах арга барил бөгөөд үүнийгээ ажлынхаа гүйцэтгэл бүрт чамбай тусгаж өгдөг. Хоёрт, аюулгүй ажиллагааны дараалал, үйл явц, системийг ягштал мөрдөж заншсан нь тэдний том давуу тал. Гуравт, “Премиум”-ын хамт олон өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрөөрөө бахархдаг, түншлэгч талтайгаа нягт хамтран ажиллаж чаддаг зэрэг нь тэднийг онцлоход хүргэсэн юм. Эдгээр давуу талаас гадна “Премиум Конкрит” компанийн хамт олон “Рио Тинто” группийн “Аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвар”-ыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм” гэлээ.

Ноцтой эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн

“Премиум индастриал энд инженеринг” компанийн гүйцэтгэх захирал О.Батмөнх “2017 оноос “Оюутолгой” төсөл дээр ажиллаж эхэлсэн цагаасаа аюулгүй ажиллагааны арга барил, дүрэм журмаа тасралтгүй сайжруулсаар ирсэн. Аюулгүй ажиллагааныхаа дүрэм журамд оруулсан сайжруулалтуудын нэг нь ноцтой эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал. Манай хамт олонд “бид түр зуурын туслан гүйцэтгэгч биш харин Оюутолгойн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг” гэсэн үзэл санаа суусан байдаг” гэсэн юм.

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 43 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 6 цаг 56 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 7 цаг 4 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 7 цаг 52 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.