Хар төмөрлөгийн цогцолборын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ

2021-12-13

Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд “Кью Эс Си” ХХК  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, мини домен зуухны технологид суурилсан, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан, ган үйлдвэрлэх иж бүрэн цогцолбор бүхий “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төсөл хэрэгжсэнээр түүхий эдийн нөөцийн хамааралгүй, анхдагч гангаар үйлдвэрлэгдсэн  өндөр чанарын ган бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлийн хэрэгцээнд нийлүүлэх боломжтой болно. Ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30-50%-ийг хангаад зогсохгүй 325.7 мянган тонн төмрийн хүдрийн хорголж экспортод гаргана.

2020-2021 онд хийсэн ажлууд

“Кью Эс Си” ХХК нь БНХАУ-ын "MCC-CERI" компани болон Монгол Улсын “Кью Эм Си” зөвлөх компаниудтай хамтран боловсруулсан бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн.

“Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 га газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр олгоод байна.

Цаашид төслийг EPC гэрээгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулах, дараагийн шатны нарийвчилсан зураг, төсөл боловсруулах ажлыг эхлүүлэхээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Төслийн явцын тухайд, ирэх онд төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Түүхий эд, материалын туршилтыг хийсэн байна. Төслийн хүрээнд төмрийн хүдрийг дотооддоо боловсруулаад зогсохгүй 1915 ажлын байр шинээр бий болох ажээ. Мөн шинэ технологийн мэргэжилтэй боловсон хүчин бий болж, дагалдах жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө.

 

Эх сурвалж: УУХҮЯам

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ