"Эрдэнэт үйлдвэр" 2024 оноос жилд 40 сая тонн хүдэр боловсруулна

2021-12-16

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн өргөтгөл, шинэчлэл (2020-2024 он)

Ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн завод

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Уурхайн түвшин доошилж, олборлолт хийхэд хүндрэлтэй болохоос гадна хүдрийн агуулга буурч, зардлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ.

2020-2021 онд хийсэн ажлууд

Ил уурхай

Хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийн метал хийц үйлдвэрлэлийн ажлын явц бутлуурын байгууламж 100%, Туузан дамжуургын систем 100% дууссан.

Хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэлт 40%-д хүрсэн.

Төслийн явц

Механик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц:

Бутлуурын байгууламж 90%, Туузан дамжуургын систем 85% байна. Нийт механик тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн ажлын явц 17%-ийн гүйцэтгэлтэй байна.

Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр

Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн хөрөнгө оруулалт 100%  шийдэгдсэн ба үйлдвэрийн бүтээн байгуулалт 65% байна.

Баяжуулах үйлдвэр

Хүдэр баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүтээн байгуулалтын газар шорооны ажлын явц 95%, барилгын бетон цутгалт 93%, төмөр хийцийн нийлүүлэлт 100% байна.

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 99%-тай байгаа ба тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлт хийгдэж байна.

Хүчин чадал

2020 онд – Хүдэр 32 сая.тн

2024 оноос жилд – Хүдэр 40 сая.тн,   Зэсийн баяжмал 682.1 мян.тн,  Молибдений баяжмал 5.7 мян.тн

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

Ажлын байр: 137

Конвейер: Хүдэр тээвэрлэлтийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулна.

Баяжуулах үйлдвэр: Хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 32 сая тонноос 40 сая тонн болгон нэмэгдүүлж, хүдэр боловсруулах өртгийг 10 хүртэл хувиар бууруулна.

Засвар механикийн завод: Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд анги, сэлбэг хэрэгслээр хангаж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

 

Эх сурвалж: УУХҮЯ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 24 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 18 цаг 43 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.