"Халдвар хил дамнан тархах эрсдэлийг бууруулснаар боомтын нэвтрүүлэлтийг нэмэгдүүлнэ"

2021-12-23

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 6 дахь удаагийн уулзалтыг өнөөдөр /2021.12.23/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцов. Хоёр улсын ГХЯ-д хооронд дэд сайдын түвшинд жил бүр зохион байгуулдаг тус яриа хэлэлцээгээр хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, ойрын хугацааны зорилт, томоохон арга хэмжээний талаар ярилцахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцдог.

Гадаад харилцааны дэд сайд нар цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын харилцаа бүхэлдээ амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2021 онд  хоёр улсын Төрийн тэргүүн, Парламентын дарга, Ерөнхий сайд нар тус тус утсаар ярилцаж,  өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв. Талууд ирэх онд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцлоо.

Дэд сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өмнөх оноос сэргэж, худалдааны эргэлтийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж буйг тэмдэглэв. Түүнчлэн КОВИД-19 цар тахлын нөхцөлд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулах боломж, тэр дундаа хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Манай талаас Замын-Үүд-Эрээний боомтоор авто тээврийн үйл ажиллагааг шуурхай сэргээх, төмөр замын тээврийг хэвийн байдалд оруулах,  уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх,  Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг сэргээх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтуудын бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Булган-Такашикен, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудаар тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардагддаг бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тодорхой санал дэвшүүлэв. Хятадын тал эдгээр саналыг чухалчлан үзэж, холбогдох арга хэмжээ авахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулж, халдвар хил дамнан тархах эрсдэлийг бууруулах нь боомтуудаар бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэв.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд хятадын  талаас дэмжлэг үзүүлж, вакцин болон бусад бараа материалыг буцалтгүй тусламжаар үзүүлсэнд  талархал илэрхийлэв.

Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэд харилцан зорчих хязгаарлалтыг сулруулах боломжийг судлахаар тогтов.

Талууд мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны механизмуудын хүрээн дэх хамтын ажиллагаагаа цаашид ч бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 19 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 7 цаг 32 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 7 цаг 40 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 8 цаг 28 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.