“Ураныг газар доор уусган олборлох нь хамгийн тохиромжтой”

2022-01-11

Шинжлэх ухааны академиас хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлолтын нөлөөллийн судалгааг өнөөдөр /2022.01.11/ танилцууллаа.

Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ.

Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.

Хоёрдугаарт, усны судалгааг ураны олборлолт явагдах давхаргын болон түүний дээр ба доор байрлах уст үе, хүн малын унд ахуйн зориулалтаар ашиглах худгуудад хийсэн байна. Энэ хүрээнд хүн, малын ундны усны зориулалтаар ашигладаг 18 худагт шинжилгээ хийжээ. Ингэхэд 16 худагт буюу 89% нь хүнцэл, 12 нь фтор, 7 нь уран болон эрдэсжилт, 10 нь натри, 3 нь хатуулаг, хлор, сульфатаар тус тус стандартын шаардлага хангахгүй гэж гарчээ.

Гуравт, лицензийн талбай, малын бэлчээр, худгуудын ойролцоох 7 байршлаас ургамлын дээж авч шинжилгээ хийхэд ургамалд макро элементүүдээс хөнгөн цагааны илүүдэлтэй, кальци, төмөр, кали, магни элементүүдээс титан нэлээд өндөр агуулгатай байх боловч хэвийн түвшинд байна гэж үзжээ.

Лицензийн талбай дотор амьдардаг Улаанбадрах сумын иргэндийн хүнсэндээ хэрэглэж байсан мах, тэмээний сүүнээс дээж авч шинжилгээ хийхэд хүнд металлын агуулга нь  "Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, MNS 4504 : 2008" стандарт болон ОХУ, Европын холбооны журам, стандартад заасан үзүүлэлтээс бага байгаа нь эдгээр айлын мал бохирдолд өртөөгүй, мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой элемент зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулаагүй болохыг харуулжээ.

Ингээд судалгаагаар дараах дүгнэлтэд хүрчээ.

1.Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн хөрс, ургамал, малын мах, сүүний дээжид хортой био идэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй. Тухайн газар нутгийн хөрс болон экосистем бохирдолд өртөөгүй.

2.Хүн, малын ундны усны худгуудын усанд фтор, хүнцэл, ураны агуулга өндөр, ундны усны стандартын шаардлага хангахгүй байна. Гэхдээ худгуудын байрлаж буй уст давхарга нь уран олборлох давхаргаас ус үл нэвчүүлэх шавран үеүдээр тусгаарлагдсан тул харилцан бие биеийнхээ усны чанар болон нөөцөд нөлөөлөхгүй.

3.Ураны хүдрийн орших хэлбэр, байршил, олборлолт явагдах газар нутгийн онцлог, олборлолтоос байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дулаан, Дулаан-Уул болон Зөөвч-Овоо ордын ураныг газар доор уусган олборлох технологиор ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар болно.

Р.Ренчин

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 2 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 19 цаг 22 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.