"Оюутолгой" судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт 2.5 тэрбум төгрөг зарцуулна

2022-01-13

“Оюутолгой” болон “Рио Тинто” компани 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцахаар шалгарсан 31 оюутанд тэтгэлэг хүртсэн тухай батламж (2022.01.12) гардууллаа. 2010 оноос хойш “Оюутолгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 3,600 гаруй орчим оюутан, залуус хамрагдсан байна.

“Оюутолгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгохоос гадна шалгарсан оюутнуудаа хувь хүний хөгжлийг дэмжих сургалт болох “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-төө давхар хамруулан залуу мэргэжилтэн болж өсөж, хөгжих боломжийг оюутнууддаа олгодог онцлогтой.

Энэ жилийн хувьд “Оюутолгой” компаниас дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийг 22 оюутанд, “Оюутолгой” болон “Рио Тинто” компанийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт тэтгэлгээр суралцах эрхийг есөн оюутанд тус тус гардууллаа. Дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой эл хөтөлбөрийг 2.7 сая ам.долларын хөрөнгөөр “Оюутолгой” болон “Рио Тинто” компаниуд санхүүжүүлж, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна. 2021 оноос эхэлсэн таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн судалгааны ажлыг дэмжих уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил зарласан. Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

1.Агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултад нөлөөлөх нөлөөллийг цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал

2.Баяжуулах үйлдвэрийн металл хийцүүдийн бат бэх, найдварт ажиллагааг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох

3.Далд уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил тодорхойлох системийн судалгаа

4.Далд уурхайн хагарлын нэвчүүлэлтийн структур

Эх сурвалж: Оюутолгой ХХК

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 0 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 10 цаг 27 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.