Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно

2022-01-13

“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

2019-2021 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ

Дэд бүтэц:

-110/10 кВт-ын 9,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам

-6,3 MВт-ын цахилгааны дэд станц

-12 км төмөр зам

-Гүний усны 2 цооног /зөвхөн баяжуулах үйлдвэрийг хангана/

-Паркийн усан хангамжийг шийдэх зорилгоор Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал хийсэн.

-Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ

Үйлдвэр, барилга байгууламж:

-Жилд 2 сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг 2019 онд эхлүүлж 2021 оны 9 дүгээр сард туршилт тохируулга хийж үйлдвэрийг ашиглалтад оруулсан

-Бүтээгдэхүүний агуулах, ачих буулгах талбай

Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө, төслийн үзүүлэлтүүд:

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

-Төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө.

-Төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, түүхийгээр экспортлох хэмжээ буурч, дагалдах үйлдвэрүүд хөгжинө.

-Шинэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бий болж, орчин үеийн техник, технологийг нутагшуулна.

-Улс орон, нутагт орох татварын орлого нэмэгдэнэ.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.68)
    Зов л юм хийж байгаа юм байна Нэг ч гэсэн уйлдвэр барьж байгаа бол сайн байна Амжилт хусьё
    2022 оны 01 сарын 15 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 3 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 11 цаг 30 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.