Хятадын зах зээлд коксжих нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөв

2022-01-13

Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1%-иар өсч тонн тутамдаа 2310 юань буюу 363 ам.долларт хүрсэн (2022.01.12) байна. Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ.

Тус бирж дээр лхагва гаригт коксын ханш ч 2.3%-иар өсч 3210 юань/тонн-д хүрсэн байна. Зэрэгцээд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын ханш Хятадын зах зээлд 129 ам.доллар/тонн-д хүрч өсчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунд үед 85 ам.доллар/тонн-д хүрч буураад байсан төмрийн хүдрийн ханш ийнхүү тасралтгүй өссөөр одоогийн түвшинд очоод байна. Түүнчлэн төмрийн хүдрийн гол нийлүүлэгч улс болох Бразилд хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсын зүүн өмнөд хэсгийн уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоосноор үнэ өсөх бас нэгэн хүчин зүйл боллоо. Бразил улсын холбогдох албаныхан уурхайнуудын хаягдлын далангийн аюулгүй байдлыг хянах ажлыг зохион байгуулж буй ажээ.

Эх сурвалж: investing.com

Гангийн түүхий эдүүдийн үнэ ийнхүү өсч, дагаад ган бүтээгдэхүүний ханшийг ч нэмэгдүүлж байна. Шанхайн бирж дээр нэг тонн арматур төмрийн үнэ 2.3%-иар өсч 4632 юаньд хүрчээ. Цаашид ган бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн өсч магадгүй. Учир нь оны эхний улиралд Цагаан сарын баяр болон Бээжингийн Өвлийн Олимптой зэрэгцээд үйлдвэрүүдийн урсгал засварын ажил таарч байгаа нь нийлүүлэлтийг хумих төлөвтэй байна.

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 44 мин
    Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой. 
  • 1 цаг 52 мин
    Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
  • 5 цаг 34 мин
    Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
  • 7 цаг 26 мин
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. 
  • 7 цаг 47 мин
    Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ.