Хятадын нүүрсний импорт 2021 онд 6.6%-иар өсөв

2022-01-14

Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 30.95 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.7%-иар буурсан дүнтэй гарлаа. Энэ тухай тус улсын Гаалийн ерөнхий газар өнөөдөр (2022.01.14) мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч өссөн.

Өмнөх 2020 оны арванхоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт 39.08 сая тоннд хүрч нэмэгдэж байсан нь тухайн үед Хятадын Засгийн газар импортын хязгаарлалтыг сулруулж цахилгаан станцуудыг ахиухан нөөц базаах боломжоор хангасантай холбоотой байсан гэж хэлж болно. Харин 2021 оны төгсгөлд тус улс дотоодын олборлолтод түшсэнээр импорт харьцангуй буурчээ.

Гэхдээ тус улсын нүүрсний импорт оны дүнгээр өсөлттэй гарлаа. Тодруулбал 2021 онд тус улс нийтдээ 323.22 сая тонн нүүрс импортолж 2020 оныхоос 6.6%-иар өссөн үзүүлэлтийг харууллаа. Энэ дүнд эрчим хүчний нүүрс болон коксжих болон антрацит гээд бүх төрлийн нүүрс багтана. 2020 оны тухайд өмнөд хөрш нийтдээ 303.99 сая тонн нүүрс импортолж байсан.

2019, 2020 онуудтай харьцуулахад 2021 оны хувьд Хятадын Засгийн газар эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулах үүднээс нүүрсний импортод ямар нэг импортын хязгаарлалт тавиагүй ажээ.

Хятадын нүүрсний импорт энэ оны эхний сард буурах төлөвтэй байгаа ажээ.  Учир нь эрчим хүчний нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч Индонез улсын тухайд нэгдүгээр сарын турш нүүрсний экспортод хориг тавиад байгаа юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын дотоодын нүүрсний олборлолт өссөнтэй холбоотойгоор импорт буурсан гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний нөөц ч хангалттай хэмжээнд очжээ. Тухайлбал тус улсын нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний хэмжээ арванхоёрдугаар сарын эхээр 35 сая тонноос давсан дүнтэй гарсан байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин болж байна.

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 40 мин
    Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой. 
  • 1 цаг 48 мин
    Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
  • 5 цаг 30 мин
    Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
  • 7 цаг 22 мин
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. 
  • 7 цаг 43 мин
    Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ.