Брэнт газрын тосны ханш 86 доллар хүрч өсөв

2022-01-17

Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.

Эх сурвалж: investing.com

Энэ сарын 4-нд болсон нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК болон түнш орнуудын уулзалтаар (OPEC+) ирэх хоёрдугаар сард тус байгууллагын гишүүн орнууд газрын тосны гарцаа 400 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлэхээр болсон юм. Гэхдээ шинжээчдийн хувьд газрын тос үйлдвэрлэгч жижиг орнууд гарцаа зорилтот хэмжээнд хүргэж өсгөж чадахгүй байх магадлалтай төдийгүй тос олборлогч томоохон орнууд цар тахлын шинэ хувилбарын тархалтаас үүдэн нийлүүлэлтээ төдийлөн өсгөхгүй байх бодлого баримтлах хувилбарыг үгүйсгэхгүй байна. Тус байгууллагын хувьд өнгөрсөн арав болон арваннэгдүгээр сард олборлолтоо зорилтот хэмжээгээр нэмэгдүүлж чадаагүйг Олон улсын эрчим хүчний агентлаг анхааруулжээ.

Үүний зэрэгцээ АНУ болон ОХУ-ын хооронд Украины асуудлаар хурцадмал байдал үүсээд байгаа нь цаашид газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт буурч болзошгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна.

Гэхдээ АНУ, Хятад тэргүүтэй томоохон хэрэглэгч улс орнууд газрын тосны ханшийг бууруулах чиглэлд хөдөлж эхлээд байгаагийн нэг илрэл нь улсын нөөцөөс нийлүүлж эхлэх явдал юм. Гэсэн ч яг одоогийн байдлаар газрын тосны ханш өссөн хэвээр байна.

Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дунд ханшийн таамаглалын хамгийн өндөр дүнг дэвшүүлж буй төлөөлөл бол JPMorgan, Morgan Stanley юм. Тодруулбал JPMorgan энэ онд газрын тосны ханш 125 ам.доллар/баррель-д хүрэх боломжтой гэж үзжээ. Morgan Stanley банкны тухайд энэ оны гуравдугаар улиралд газрын тосны ханш 90 ам.долларт хүрч болзошгүй гэж таамаглажээ.

Дэлхий дахинд үнийн өсөлт дээд хэмжээнд хүрээд байгаа энэ үед газрын тосны ханш дээшлэх үзэгдэл нь байдлыг бүр дордуулах нь тодорхой юм. Гэхдээ олонхи судалгааны байгууллагуудын тооцоолж буйгаар энэ онд Брэнт тосны дундаж ханш баррель тутамдаа 70 гаруй ам.долларт хэлбэлзэхээр байгаа юм.

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 47 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 20 цаг 7 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.