Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах төслийн оролцогч талуудын уулзалт боллоо

2022-02-17

Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн сар тутмын уулзалтыг "Эрдэнэс Силвер Ресурс" компанитай хамтран MERIT төсөл нь холбогдох гол оролцогч талуудыг оролцуулан зохион байгууллаа. Энэ удаагийн буюу хоёрдугаар сарын уулзалт нь байгаль орчны суурь мэдээллийг үнэлэх бичиг баримтын судалгаа сэдвийн хүрээнд болжээ. Уг уулзалтад Салхитын ордын Байгаль орчны суурь  мэдээллүүдийг үнэлэх бичиг баримтын судалгааг үндэсний зөвлөх "Кью Эм Си" компани гүйцэтгэсэн үр дүнг төслийн оролцогч талуудад танилцуулав. 

Салхитын уурхайд хийгдсэн  

-Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ,

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ,

-Орчны хяналт  шинжилгээний хөтөлбөр болон

-Газрын төлөв байдал, хянан баталгаа гэх мэт 2016-2021 онуудад хийсэн олон төрлийн байгаль орчны судалгаа, үнэлгээний тайланг тус тус хамруулан хийв.

Төслийн гол оролцогч талууд  уурхайн байгаль орчны төлөв байдлын суурь мэдээлэл  болон болзошгүй нөлөөлөл, эрсдлүүдийн талаар мэдээлэлт, ойлголт авсан ач холбогдолтой арга хэмжээ болов.  Байгаль орчны  суурь  мэдээллүүдийг нэгтгэсэн  мэдээллийг хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахад ашиглах юм.   Мөн энэхүү мэдээлэл, шинжилгээнд үндэслэн Салхитын ордын хаалтын менежментийн жишиг  төлөвлөгөөг боловсруулахтай холбоотой эрсдэлийн үнэлгээний судалгааг гүйцэтгэх юм.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 10 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 10 цаг 37 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.