"IPO Mongolia 2022” форум

2022-04-20

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

“Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг  Бенжамин Франклин хэлсэн нь бий.    Монголын хөрөнгө  зах зээлийн    “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд  татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг  хүмүүст танилцууллаа.  Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн  хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.

Гэтэл манай улсад банкны зах зээл хөрөнгийн зах зээлээс даруй долоо дахин том. Харин даатгалын хувьд албан журмын даатгалын бүтээгдэхүүнээр амиа аргацаах төдий явж байна.  Банк гэсэн ганц тулгууртай эдийн засгаа өргөжүүлэх гарц нь  хөрөнгийн зах зээл. 


МҮХАҮТ-аас хөрөнгийн зах зээлтэй холбогдуулан хийсэн судалгаа эрхгүй нэгийг бодогдуулахаар... Танхимын зүгээс    Топ-100 аж ахуйн нэгжийнхээ дунд энэхүү судалгааг хийжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн зөвхөн найм нь  хувьцаат компани гэсэн статустай. 12 компани нь төрийнх. Бусад буюу 92%  нь ХХК буюу /хаалттай/ хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  Хаалттай компаниудын хувьд зээлийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлж байна гээд судлахаар 68,6%  нь арилжааны банкны зээлтэй, эргэлтийн хөрөнгө  буюу өмнөх оны ашгаар санхүүжүүлдэг нь 61%,  олон улсын төсөл хөтөлбөр, том хувьцаа эзэмшигчээсээ зээл  авах хэлбэрээр 12,5% нь санхүүждэг гэж хариулжээ.

Товчхондоо тодорхой ойлголтгүй  Топ-100 аж ахуйн нэгжээс ажлаа эхэлж  хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэйг   судалгаа харуулжээ. Хувьцаа гаргах явцыг койнтой адил хялбар болгох, шимтгэл зардлыг ч бууруулах хэрэгтэй гэсэн саналыг  форумын үеэр Хөрөнгийн биржийн захирал Х.Алтайд тавьж байлаа.   Таван богд группийн захирал Ц.Баатарсайхан  “Хязгаарлагдмал хувьцаат компани  хаант засаглалтай адил бол Хувьцаат компани  парламентын засаглалтай адил” гэж  товчоор тодорхойлсон. Энэ онд   ХААН банк,  Улаанбаатар гурил ХХК, Мон Бийф ХХК-г  олон нийтийн  болгоно гэдгээ форумын үеэр  тэрээр танилцууллаа.  Банкуудын IPO энэ онд хийгдэнэ. Мөн ТОП-100  аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож эхэлбэл бид  бараа ихтэй баялаг нэгэн  их дэлгүүртэй болох цаг удахгүй бололтой.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 1 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 19 цаг 21 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.