“Уул уурхай ба орон  нутгийн иргэд: Итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” уулзалт болно

2022-05-11

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөр хамтран “Уул уурхай ба орон нутгийн иргэд: итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” олон талт оролцогчдын уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд 10 цагаас  зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь уул уурхайн үйл ажиллагааны үр нөлөөний тухай орон нутгийн түвшинд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай нээлттэй өгөгдөл ба түүнийг ашиглах сайн туршлагуудын талаар оролцогч талуудын ойлголтыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын менежмент, нийгмийн болон байгаль орчны үр нөлөөний талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг бататгах, ОУСК болон УУХҮЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгох шаардлагатай өгөгдлийн бүрдлүүдийг эрэмбэлэх арга зүй, техник уулзалтуудын талаар мэдээлэл хүргэж, санал авах зорилготой аж.  

Монгол Улсын Засгийн газраас геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх замаар уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буй. Засгийн газрын урт, дунд хугацааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бүрдэл хэсэг болж байгаа юм.

Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөөх ил тод байдал хөтөлбөр нь уул уурхайн мэдээллийг ил тод болгож буй одоогийн туршлагыг сайжруулах, нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгох чиглэлээр олон талт оролцогчидтой 2019 оноос ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн түвшинд мэдээлэл боловсруулж хүргэх, холбогдох мэдээллийг олж авах, ашиглахад хялбар байх нөхцөлийг бүрдүүлж, дэмжих аж.

Г.Идэр

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 40 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 10 цаг 7 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.