Р.Алимарданов: Үр дүнтэй, ил тод байдлыг хангахад өгөгдөл, мэдээллийг ашиглах нь чухал

2022-05-13

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд  Засгийн газар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буй. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогод уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар нь голлох байр суурийг эзэлж байна. Эдгээрт урт, дунд хугацааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бүрдэл хэсэг болж байгаа юм. Олон улсын санхүүгийн корпорацын Хөгжлийн төлөөх ил тод байдал хөтөлбөр нь уул уурхайн мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр ил тод болгож байгаа одоогийн туршлагыг сайжруулах, мэдээлэл боловсруулагчдын дижитал болон дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх хүрээнд төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн түвшинд ашиглахад хялбар байх өгөгдөл, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршдог аж.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Уул уурхай ба орон нутгийн иргэд: Итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” олон талт оролцогчдын хэлэлцүүлэг өнөөдөр “Шангрилла” зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь уул уурхайн бүс нутгийн иргэдэд ач холбогдол бүхий нээлттэй өгөгдлийг ил тод болгох, ашиглах талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, уул уурхайн орлогын менежмент, нийгэм, байгаль орчин, засаглалтай холбоотой орон нутгийн иргэдийн мэдээллийг хэрэгцээ сэдвээр олон талт оролцогчдын яриа, хэлэлцээг чиглүүлэх, идэвхжүүлэхэд чиглэсэн талаар хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцолсон.

Хэлэлцүүлгийг нээж Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч Б.Дэлгэрмаа  нар илтгэл тавьж, хэлэлцүүлэв. “Иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, цаашид амжилттай үйл ажиллагаа явуулахад тухайн орон нутгийн иргэд, олон нийттэй өгөгдөл, мэдээллийг түлхүү солилцох явдал туйлаас чухал. Үүнээс гадна урт хугацаат чанартай хөрөнгө оруулалтыг Монгол Улс өөртөө татах, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийн зарчимд тулгуурлан хөгжин тэлэхэд ч чухал үүрэгтэй” гэдгийг дэд сайд О.Батнайрамдал илтгэлдээ дурдлаа.

Мөн уул уурхай бүхий орон нутгийн хөгжлийг дэмжих, үүний тулд уул уурхайн өгөгдөл мэдээллийн ашиглалт хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс иргэд болон төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг Олон улсын санхүүгийн корпорац УУХҮЯ-тай байгуулав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар ОУСК-ын зүгээс нээлттэй өгөгдлийн шилдэг туршлагад суралцуулах техник туслалцааг УУХҮЯ-д үзүүлэх бөгөөд ингэснээр уул уурхайн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээг хангах, орон нутгийн холбогдох албан тушаалтнууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын одоо байгаа өгөгдөл мэдээллийг үр дүнтэй ашиглах цахим чадвар дээшлэх юм. ОУСК-ийн зүгээс хэрэгжүүлэх энэхүү дэмжлэг нь “Хөгжлийн төлөөх ил тод байдал” олон улсын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм.  

ОУСК-ын Монгол улс дахь суурийн төлөөлөгч Руфат Алимарданов “Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг оролцогч бүх талууд хүртэхэд туслахын тулд үр дүнтэй ил тод байдлыг хангах, өгөгдөл, мэдээллийг ашиглах туршлага чухал юм. Энэ нь ялангуяа ажлын байр шинээр бий болгох, ханган нийлүүлэх боломжуудыг орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох зэрэг уул уурхайн салбарын эерэг үр нөлөө, мөн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн боломжит эрсдэлүүд зэргийг орон нутаг бодитойгоор ойлгон таних боломжийг боломжийг олгодог. Энэхүү санаачлагын үр дүнд хөрөнгө оруулагчид, орон нутаг хоорондын харилцан итгэлцэл бэхжиж Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд тодорхой түлхэц болно гэдэгт итгэж байна” хэмээн тодотголоо.

Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох ОУСК нь шинээр хөгжиж буй улс орнуудын хувийн хэвшилд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том хөгжлийн агентлаг юм. 2021 оны санхүүгийн жилд ОУСК хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд, санхүүгийн байгууллагуудад 31.5 тэрбум ам.долларыг олгож дээд амжилт тогтоосноор нэн ядуурлыг устгахад хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг тодотгож, цар тахлын сөрөг нөлөөтэй тэмцэж буй улс орнуудын хүртээмжтэй өсөлтийг бодитойгоор дэмжжээ.

 

 

Г.Идэр         

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 30 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 18 цаг 50 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.