Фитч: Монголын эдийн засаг 2023 онд 6.3%-иар өснө

2022-05-20

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа.

Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд өгүүлжээ.

Үүнд:

Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого нь “В” түвшинтэй бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй байна.

Ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байна. Цар тахлын эсрэг вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, экспортын түүхий эдийн үнэ өсч, хил дахин нээгдсэн ч Фитч агентлаг нь Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2%  гэж таамаглаж байна. Учир нь Хятадын "динамик тэг Ковид" бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж байна. Фитч агентлагаас 2023 онд хил дээрх худалдааны тасалдал багасна гэж таамаглаж байна.

Дунд хугацааны өсөлтийн таатай төлөв: Гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, хил дээрх дэд бүтцүүд сайжирснаар Монгол Улсын эдийн засагт илүү их үр өгөөж өгөх тул байгалийн баялгийн нөөцөө бүрэн ашиглах боломжтой.

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гарсан ахиц: Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой төслийн талаар Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын сүүлд байгуулсан гэрээ нь төслийн саатал, зардлын хэтрэлт, татвараас үүдсэн маргаантай харилцаа намжсан гэдгийг харуулж байна. Энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад болон далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Улсын төсөв: Төсвийн алдагдлыг 2022 онд ДНБ-ийн 4.4% (В зэрэглэлтэй бусад улсуудын дундаж: 4.7%) болж өснө гэж төсөөлж байна. Цаашид Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого бүрдүүлэлт эрчимжсэнээр алдагдал 2023 онд 3.7% хүртэл буурна гэж төсөөлөв.

Гадаад валютын нөөцийн төсөөлөл: Фитчээс Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдлыг 2022 онд ДНБ-ий 16.3%, гадаад өрийн үлдэгдэл ДНБ-ий 167%-д байна гэж төсөөлөв. Мөн гадаад валютын нөөцийг 2022 оны эцэс гэхэд 3.6 тэрбум ам. доллар байна гэж тооцоолов.

 

 

Эх сурвалж: Монголбанк

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 13 мин
    УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
  • 4 цаг 3 мин
    Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
  • Өчигдөр 15 цаг 29 мин
    Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн эрдэс түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг багасгах шийдлүүдийн нэг Таваарын Хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал У.Анартай ярилцлаа.
  • Өчигдөр 12 цаг 13 мин
    Өнгөрсөн оны намар УИХ-аар хэлэлцэхээр  яригдаж байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ойрд чимээгүй байна. Парламентын хаврын чуулганаар орох болов уу гэтэл бас л хойшлон намартай золгохоор болжээ. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадна, дотныхон энэ хууль хэзээ батлагдах бол, хөрөнгө оруулах орчин нөхцлийг хэр бүрдүүлэх бол хэмээн чих тавьж буй. Зарим нь хөрөнгө оруулалт татъя гэж байгаа бол эхлээд энэ хуулийн төслөө олон нийтэд ил болгож, хэлэлцүүл гэдэг шаардлагыг ч хурал, зөвлөгөөн болгон дээр хэлэх болов.
  • Уржигдар 14 цаг 26 мин
    Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.