Улсын хэмжээнд өдөрт нүүрсний 760 машин экспортод гарч байна

2022-05-31

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г. Ёндон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт (2022.05.26-27) Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нарын хамтаар Өмнөговь аймагт ажлын томилолтоор ажилласан. Оюутолгой компаниас 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж баталсан. Ингэснээр тус сумыг олон улсын жишигт нийцсэн хот болгон хөгжүүлэх ажил эхэлж байна гэж ойлгож болно. Түүнчлэн Гашуунсухайт боомтын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд танилцсан. Өнгөрсөн Өвлийн Олимпийн наадмын үеэр Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар хоёр улсын төмөр замын холболтын цэгийг тохирох ажил шийдэгдсэн. Холболтын төмөр замын ажил дуусахын өмнө, ирэх долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор байна. Холболтын төмөр замын ажил дуусах хүртэл уг шилжүүлэн ачих терминал нь хэд хэдэн гол үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал төмөр замаар уурхайгаас тээвэрлэн хүргэсэн нүүрсийг автомашинд ачих, аажимдаа урд талаас нарийн царигтай төмөр замтай холбогдох үед төмөр зам руу шилжүүлэн ачих терминал болох юм” гэв.

Мөн тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлттэй уялдаад Аж үйлдвэрийн сэргэлт хэрэгжиж буйг онцлов. Энэ дагуу Тавантолгойн ордын нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэхээр тусгасан. Манай улс уг ордоос жилдээ 80 хүртэлх сая тонны нүүрсийг экспортлох боломжтой ажээ. Үүнтэй уялдуулан уул уурхайн компаниудад олборлолтыг найдвартай авч явах, нэмэгдүүлэх үүрэг хариуцлага оногдож буйг сайд тэмдэглэлээ. Цаашид Тавантолгойн нөөц нь тогтоогдоогүй байгаа нүүрсний гурван ил болон нэг далд уурхайн нийт дөрвөн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар судалж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт танилцуулах ажээ.

2026-2030 оны хооронд Хятад улс нүүрсний хэрэглээгээ үе шаттай бууруулахтай холбоотойгоор нүүрсний экспортыг боломжит байдлаар нэмэгдүүлэхийг манай улсын зүгээс эрмэлзэж байна.

Шивээхүрэн боомтоор тавдугаар сарын 25-наас нүүрсний экспортыг сэргээсэн. Уртын тээврийг ч энэ өдөр мөн эхлүүлсэн. Тус боомтын чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт өрнөж буй юм.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд өдөрт 750-760 машин нүүрс экспортод гарч байгаагийн 460 нь Гашуунсухайт боомтод ногдож байна. Цаашид тус боомтоор халдвар хамгааллын дэглэмийг алдалгүй баримталж чадвал өдөрт нэвтрэх машины тоог долоо хоног тутамд гучаар нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ. Энэ байдлаар өдөрт гарах машины тоог 800 болгох боломжтойг сайд уламжлав.  

Ерөнхий сайд мөн Даланзадгад суманд иргэдтэй уулзах үеэр Цагаандэл уул боомтыг нээх, зам тавих асуудалд саналыг нь сонсжээ. Орон нутгийн иргэд уг дэд бүтцийг хөгжүүлэхийн эсрэг байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөл байгуулахаар болжээ. Үүнд аймгийн ИТХ, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” болон бусад компани, орон нутгийн төлөөлөл багтах юм байна. Уг хөгжлийн зөвлөлд энэхүү боомттой холбогдох 2014 оны Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн явдлыг илүү нарийвчилж авч үзэж, иргэдийн санал бодлыг тусгахаар тогтжээ.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 15 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 9 цаг 42 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.