Эрдэс баялгийн салбарын ажилтан та ажлын байрандаа үүрэг, харилцаа, хандлагаа төлөвшүүлээрэй

2022-06-10

Байгууллагын гол цөм нь ажилтан, ажиллагсад. Удирдлага чиг үүрэг өгч ажилтан биелүүлснээр байгууллага хөгждөггүй. Харин бүх ажилтан тухайн байгууллагад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэнээр хөгжиж эхэлдэг.  Ажилтан та эрхтэй бас үүрэгтэй. Хэрэв шаардлагатай зарим хууль танай байгууллагад хэрэгжихгүй байгаа бол хуулиа дагаж мөрдөхийг шаардах эрх ажилтан танд бий. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ–ын  боловсруулсан “Салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалтын хөтөлбөр”-ийн гол санаа нь энэ.

Ажил олгогч гэдэг эрхээ бүрэн ойлгосон үүрэг хүлээгч байдаг бол ажилтан нь үүргээ ухамсарласан эрх эдлэгч байдаг.   

Хүний сэтгэлгээ, хэв маяг нь хандлага, зан үйл болон бусадтай хэрхэн харьцахыг тодорхойлдог ч ирээдүйдээ нийгмийн хөгжил дэвшилд нөлөөлдөг. Аливаа томоохон хөгжил дэвшил, хуучинсаг үзэл, сэтгэлгээний хэв маяг, хоцрогдсон бодлоос салсан үед л бий болдог. Үр ашигтай, өндөр бүтээмжийн төлөө ажилтан, ажил олгогч харилцан ойлголцож хамтарснаар хүнд ээлтэй ажлын байр, байгууллага бий болно. Байгууллага болоод ажилтанд хэрэгтэй энэ мэт олон шинэ санааг энэхүү цахим сургалтаас мэдэх боломжтой. Цахим хөтөлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон уул уурхайн олон компанийн удирдлага болон ажилтан, ажиллагсад үзэж танилцаад өөрсдийн санал бодлоо илэрхийлж эхэлжээ.

Ж. Мөнх

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 23 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 14 цаг 14 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"