Монгол орны метан хийн баялгийг үнэллээ

2022-06-15

Ногоон эрчим хүч дэлхийн тренд болоод байгаа өнөө үед  манай улс “Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн үнэлгээ”судалгааны үр дүнг  өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд танилцууллаа. Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” болох АМЕП-2 хөтөлбөрийн хүрээнд АМГТГ-ын санаачлагаар Үндэсний геологийн алба, Монгол Улсын Их сургууль, Австралийн “Сайпер” зөвлөх компани  хамтран зургаан сарын турш метан хийн нөөцийн судалгааг хийжээ.

Төслийн үр дүнд Монголын нүүрсний 15 савын хэмжээнд 7.4 триллион метр куб нүүрсний давхаргын метан хийн баялгийг үнэллээ. Энэ үр дүнд тулгуурлан дотоодын болон гадаадын хайгуулын компаниуд нүүрсний давхаргын метан хийн  хайгуул хийх талбайг сонгож, хайгуулын ажил хийх боломж бүрдэж байна.” гэж  АМЕП -2 төслийн зөвлөх Б.Эрдэнэцогт онцолсон юм. Анх удаа Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан  нүүрсний давхаргын метан хийн  баялгийн үнэлгээг хийсэн нь энэхүү судалгааны гол  давуу тал юм байна.

Агаарын бохирдол ихтэй манай улсын хувьд байгаль орчинд ээлтэй метан хийг  ашиглан эрчим хүчээ шийдэх боломж бүрэн байгаа аж.  Австрали улс  метан хийг өргөнөөр ашигладаг. Монгол Улс  их хэмжээний метан хийн нөөцтэй болбол ийнхүү ашиглах боломж бүрэн байгааг Австралийн мэргэжилтнүүд хэлж байлаа.

Ж.Мөнхцэцэг

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 17 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 14 цаг 8 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"