“Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй

2022-06-20

“Coal Mongolia” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга, үзэсгэлэн нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн гэдгийг та бүхэн мэдэх билээ.

Тус чуулга уулзалт нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.

10 дахь удаагийн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн “Coal Mongolia-2022” нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан доор төр болон хувийн хэвшлийн оролцоотой 9-р сарын 7-8 өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулга уулзалтад 20-иод орны 300 орчим төлөөлөгч оролцож, үзэсгэлэнг 3,000 орчим хүн үзэж сонирхох бөгөөд Чуулганы бүртгэл одоогоор 25%-тай байгаа нь өмнөх жилүүдээс илт өссөн үзүүлэлт болж байна.

08-р сарын 01-ээс өмнө амжиж дараах хөнгөлөлтийг эдлээрэй.

-Үзэсгэлэнгийн талбай захиалж 1м2 тутмаас 100 ам доллар хэмнэх, 1 улаан төлөөлөгчийн мандат дагалдуулж авах.

-Чуулганы хуралд бүртгүүлж 200 ам доллар хэмнэх.


Холбоо барих:

Хөтөлбөр, үзэсгэлэн хариуцсан менежер: Э.Самбуудорж 88119152 sambuudorj@coalmongolia.mn

Харилцагч хариуцсан менежер: Д.Галбадрал 95525391 galbadral@coalmongolia.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn 70115590 утсаар авна уу.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ