Төв банк бодлогын хүүг нэг хувиар өсгөж 10% болгов

2022-06-22

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны зургадугаар сарын 20, 22-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10%-д хүргэх шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляц 2022 оны тавдугаар сард улсын хэмжээнд 15.1%, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2%-тай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.  Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн 2 сард хурдтай өсөхөд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байгаа тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшиллоо.

Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 5 улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээ энэ оны нэгдүгээр улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтын асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт энэ онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжлэхээр байна.

Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав.

Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.


Эх сурвалж: Монголбанк

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 39 мин
    УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
  • 2 цаг 28 мин
    Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
  • Өчигдөр 15 цаг 29 мин
    Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн эрдэс түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг багасгах шийдлүүдийн нэг Таваарын Хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал У.Анартай ярилцлаа.
  • Өчигдөр 12 цаг 13 мин
    Өнгөрсөн оны намар УИХ-аар хэлэлцэхээр  яригдаж байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ойрд чимээгүй байна. Парламентын хаврын чуулганаар орох болов уу гэтэл бас л хойшлон намартай золгохоор болжээ. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадна, дотныхон энэ хууль хэзээ батлагдах бол, хөрөнгө оруулах орчин нөхцлийг хэр бүрдүүлэх бол хэмээн чих тавьж буй. Зарим нь хөрөнгө оруулалт татъя гэж байгаа бол эхлээд энэ хуулийн төслөө олон нийтэд ил болгож, хэлэлцүүл гэдэг шаардлагыг ч хурал, зөвлөгөөн болгон дээр хэлэх болов.
  • Уржигдар 14 цаг 26 мин
    Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.