Өмнөговь аймагт говийн бүсийн уул уурхайн чуулган эхэллээ

2022-06-23

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ. Тус чуулганд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 20 орчим компани, тэдний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид оролцож байна. “Соёл, спорт цогцолбор”-ын Ёл танхимд зохион байгуулагдаж байгаа тус чуулганы эхний өдөр “Ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд баримтлах төрийн бодлого, салбар хоорондын уялдаа, уул уурхайн салбар ба орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, техник технологи гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдаж, панел хэлэлцүүлэг өрнөнө. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж үг хэлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Г.Ёндон нарын мэндчилгээг дамжууллаа. 

Чуулган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын ахлах шинжээч Х.Санчигдоржийн “Говийн бүсэд улсын төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн судалгааны ажлын явц”, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнхийн “Уул уурхайн байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар баримталж буй бодлого”,  Зам, тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Л.Баянзулын “Говийн бүсийн зам тээврийн хөгжил ба бодлого, төлөвлөлт” зэрэг сэдвээр илтгэж, оролцогчдын асуултад хариулж байна. 


 

         Өмнөговь аймгийн ”Алтан говь” ТВ-ийн сэтгүүлч Н.Энхцэцэг    
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ