Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэнэ

2022-06-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2022.06.29) шийдвэрлэлээ.
 
Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ
 
2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа.        
     
Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор жагсаалтад багтсан хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэмэлт хувьцаа гаргах тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох, нэмэлт хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахыг компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох эсэх, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх, хувьцааг худалдан борлуулснаас олох орлогыг тухайн компанийн техник технологийг шинэчлэхэд зарцуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Жагсаалтад заасан төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцаа нэмж гаргах, биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгав.

2022-2023 онд биржээр төрийн мэдлийн 34%-ийг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад оруулах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтжээ.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо.
 
Төрийн өмчит зарим компанийг нэгтгэлээ
 
“Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгалаа. Мөн “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт,  “Буянт-Ухаа” спортын ордныг Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” төрийн өмчит үйлдвэрийн газартай нэгтгэлээ.

Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Радио телевизийн үндэсний сүлжээ”, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”, “Аялал жуулчлалын хөгжлийн төв”, “Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон  Хөдөө аж ахуйн бирж, “Авто импекс”, “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” компани зэрэг цаашид төр оролцох шаардлагагүй, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, эсхүл ижил төстэй байгууллагатай нэгтгэх, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг холбогдох яам, агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгаж, 2022 оны наймдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.
 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 2 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 10 цаг 29 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.