Газрын тосны үнэ цаашид өсөх үү?

2022-07-01

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.

“Брент"  болон “WTI” төрлийн газрын тосны үнийн судалгаа

 (2022.01.01-2022.06.30)

 Эх сурвалж: www.oilprice.com

Газрын тосны үнийн төсөөлөл (2022): Газрын тосны үнэ цаашид өсөх үү?

 

Орос, Украины өнөөгийн байдалтай холбоотойгоор газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдаж, газрын тосны үнэ сүүлийн 14 жилийн дээд цэгтээ хүрээд байна.

Газрын тосны үнийн хэлбэлзэл 1973 оны Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) хямрал, 2007-2008 оны санхүүгийн хямралаас үүдэлтэй уналт, улс төр, эдийн засгийн өргөн хүрээтэй үйл явдлууд, 2014 оны ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой үнийн өсөлтийн түүхэн үетэй холбоотой байсан.  

Цар тахлын өмнө газрын тосны үнэ таван жилийн турш харьцангуй бага байсан бөгөөд 2018 оны аравдугаар сард 75 орчим ам.долларт хүрч, 2015-2020 оны хооронд ихэвчлэн 40-60 ам.долларын хооронд хэлбэлзэж байв.

Оросын Украины дайнтай холбоотойгоор газрын тосны үнэ огцом өсч, хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр ажиглагдаж байсан дээд цэгтээ хүрсэн. Он гарсаар 61%-иар өсч, 2008 оноос хойш анх удаа баррель нь 120 ам.доллараас даваад байна.

2022 оны хоёрдугаар хагаст “Брент” төрлийн газрын тосны үнийн таамаглалыг нэг баррель нь 103 ам.долларт хүрэхээр төлөвлөж байсан АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA)-наас “Газрын тосны үнийн хөдөлгөөн нь ОХУ-ын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай”  гэж мэдэгджээ. EIA-аас гаргасан 2023 оны урт хугацааны газрын тосны үнийн таамаглалд WTI маркын газрын тосны үнийг 93.24 ам.доллар болно гэж таамагласан байна.

Ирантай хийх хэлэлцээр хойшлогдсонтой холбогдуулан Citigroup болон Barclays энэ жилийн газрын тосны  үнийн таамаглалаа өсгөсөн бөгөөд Citigroup “Брент” төрлийн газрын тосны дундаж үнийг нэг баррель нь 113 ам.доллар, харин Barclays энэ онд болон ирэх онд 111 ам.доллар байхаар тус тус таамагласан байна.

Мөн Goldman Sachs-ийн харилцагчдад зориулсан тайландаа энэ зун газрын тосны үнэ нэг баррель нь 140 ам.долларт хүрч магадгүй гэж таамаглаж байна.

 

Эх сурвалж: АМГТГ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 0 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 10 цаг 27 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.