“MONGOLIA MINING 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн Степпе Аренад зохион байгуулагдана

2022-07-07

“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.

Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болох юм. Монгол улсад 2022 онд уул уурхайн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, мөн өнөөгийн улс орны болон дэлхий дахины эдийн засгийн шинэ нөхцөлд салбарын бодлогод шинэчлэл хийж, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих шаардлагатай байгааг үндэслэн Mongolia Mining 2022 олон улсын үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарыг олон улсын зах зээл дээр сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах Mongolia Mining олон улсын уул уурхай, газрын тосны хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулах гэж байна. 

Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын харилцан уялдаатай хоёр том арга хэмжээний өдрүүд дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:

1.“Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн. 2022/09/21-23. Степпе Арена (Мөсөн Өргөө)

2.“Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны хөрөнгө оруулалтын чуулган  2022/09/22-23  Шангри Ла зочид буудал

Мongolia Mining 2022 олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюутолгой ХХК Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж уламжлалт ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК - тай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилах болно. Одоогийн байдлаар талбайн дүүргэлт 80%-д  хүрээд байна. 

Монголын хамгийн том уул уурхайн салбарын үзэсгэлэнд оролцож бизнесийн болон маркетингийн хамгийн таатай орчинд үйл ажиллагаагаа танилцуулан, өргөжүүлэхийг хүсвэл амжиж бүртгүүлээрэй.   

Сэтгэгдэл (1)

  • Abishek (67.158.52.13)
    Virtual Link Available?
    2022 оны 07 сарын 07 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 54 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 13 цаг 45 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"