“Трансвест Монголиа” ХХК  агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлтээ хийлээ

2022-08-17

Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.

“Трансвест Монголиа” компанийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл, Канадын  “Эс Эм-Эс Экьюпмент” компанийн Ерөнхийлөгч Робин Хэрд нар нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж үг хэллээ. “Бид үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа Монгол улсад дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж компанийг хөгжүүлэхээр ажилласан. Нэгдүгээрт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хоёрдугаарт ажилтнуудын ажиллах орчныг тохижуулахад анхаарсан. Манай компани хөрөнгө оруулагч компанийн дэмжлэгтэйгээр санхүүгийн хөрөнгө оруулалтаа жил ирэх бүр нэмэгдүүлсээр байна. 2010 онд бид компанийн анхны байгууламж оффис, агуулах,засвар үйлчилгээний зэрэг нийт 500 метр квадрат талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж  байлаа. Тэгвэл өнөөдөр нээлтээ хийж байгаа энэхүү байгууламж нь 10 мянган квадрат метр оффис бүхий нийтдээ 23 мянга гаруй метр ашигтай талбайг ашиглалтад оруулаад байна” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн үйл ажиллагааны тогтвортой, найдвартай, үр ашигтай, өндөр бүтээмжтэй байдлыг хангахад Япон улсын “Сумитомо” корпораци болон Канадын  “Эс Эм-Эс Экьюпмент” компанийн хөрөнгө оруулалттай “Трансвест Монголиа” ХХК-ийн нийлүүлж буй “Комацу” брэндийн тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдлаа. 2021 онд өөрийн засвар, сэлбэг агуулахын төвийг шинэчлэн засаж, үйл ажиллагаа тэлсэнд нь компанийн хөрөнгө оруулагчид, удирдлагууд, нийт ажилтнуудад хандан баяр хүргэж үг хэллээ. 

“Миний уул уурхайн салбарт амьдралаа холбосон 30 гаруй жилийн хугацаанд үргэлж хамт байж ирсэн техник бол Комацу” гэдгийг тэрээр хувийн зүгээс тодотгон хэлж, харилцагч байгууллагад хүндэтгэлээ илэрхийлсэн юм.   

Тус компанийн шинэ байгууламжид Лазер болон Cи Эн Си дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат машины цех, Монгол дахь цахилгаан мотор засварын хамгийн том VPI  буюу Вакуум даралтаар нэвчүүлэх технологи, цахилгаан моторыг тэнцвэржүүлэх болон сэргээн засварлах засварын хэсэг, том оврын механик эргэлтийн төхөөрөмж бүхий эд ангийн дахин үйлдвэрлэл, сэргээн засварлах цех зэрэг засвар, үйлчилгээний шинэ тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Засварын хэсэг бүрт бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын явцыг хурдасгах таазны өргөгч кран тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Комацу техникийн мэргэшсэн засвар үйлчилгээний баг хамт олон ажиллаж байгаа юм.

Япон улс болон Монгол улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу Япон улсын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр 2021 онд “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн ил уурхайн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг “Трансвест Монголиа” компани амжилттай хийж гүйцэтгэжээ. Өнөөдөр тус компани 200 гаруй ажилтантай бөгөөд үүний 24% нь арваас дээш жил ажиллаж байгаа аж. Мөн салбартаа шилдэгт тооцогдох сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өөрсдийн бий болгосон компанийн соёлоороо бахархдагаа компанийн удирдлагууд хэлж байлаа. Тус компанийн зүгээс харилцагчидаа сэлбэг хэрэгслийн агуулах, засварын төвийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.    

                                                                                                        Г.Хангай

 

 

 

                                                            

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 25 мин
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнд оролцогч Сэндвик Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Брадлей Кларк
  • 13 цаг 16 мин
    “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
  • Уржигдар 12 цаг 53 мин
    Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
  • Уржигдар 10 цаг 37 мин
    Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ. 
  • 2022-09-26
    "Mongolia Mining 2022" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "TRANSWEST MONGOLIA"