Шинэ мэдээ

  • Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой. 
  • Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
  • Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. 
  • Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ.
  • Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 30.95 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.7%-иар буурсан дүнтэй гарлаа. Энэ тухай тус улсын Гаалийн ерөнхий газар өнөөдөр (2022.01.14) мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч өссөн. Өмнөх 2020 оны арванхоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт 39.08 сая тоннд хүрч нэмэгдэж байсан нь тухайн үед Хятадын Засгийн газар импортын хязгаарлалтыг сулруулж цахилгаан станцуудыг ахиухан нөөц базаах боломжоор хангаж байсан гэж хэлж болно.
  • Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар Л.Баярмандалыг томилох шийдвэрийг гаргасан. Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор /Ph.D/ бөгөөд ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн нэгэн ажээ.
  • Оросын түүхий эдээс олон жил хараат байсан Польшийн нефтийн зах зээлд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарах гэж байна. Үүний шалтгаан нь Польшийн “Orlen” компанийн Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанитай байгуулсан гэрээтэй холбоотой гэж “Коммерсант”-д бичжээ.
  • Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэр хийдэг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2022.01.13) Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ. Цагаанхадны суурьшлын бүсэд 30 - 180 хоног тээвэр хийж чадалгүй хүлээлтийн байдалд ажил орлогогүй сул зогсож байгаа жолооч нарт сар шинийн баяраас өмнө боломж олгох шаардлагыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
  • Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1%-иар өсч тонн тутамдаа 2310 юань буюу 363 ам.долларт хүрсэн (2022.01.12) байна. Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ.
  • Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
  • Уран, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалд нэмэлт татвар ногдуулах, мөн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн ашгийн тодорхой хэсгийг авч байх саналыг Казахстаны Эдийн засгийн хөгжлийн сайд Алибек Куантыров Засгийн газрын хуралдаандаа өчигдөр /2022.01.12/ танилцуулсныг "Курсив" сонин мэдээллээ.
  • ​​​​​​​ 2022 оны нэгдүгээр сарын 1-6-нд авто замаар 467, төмөр замаар 454 чингэлэг нийт 92 мянган тонн нүүрс,  авто замаар 120 чингэлэг буюу 9.7 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Өнгөрөгч онд 16,137.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7%-ийн бууралттай байна. Харин 1,282.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8%-ийн бууралттай гарсан. Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 7,106.2 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.4%-иар буурчээ.
  • Ашигт малтмал газрын тосны газраас (АМГТГ) өнөөдөр /2022.1.12/ шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шалгалт явууллаа.
  • Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд АИ-92 шатахууны импортын үнэ 85%-иар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны нэгдүгээр сард АИ-92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамдаа 446 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард 826 ам.доллар болж нэмэгджээ. Дэлхийн зах зээлд газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр импортын үнэ дагаад өсч байна.
  • Дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны 1-10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.6% буурч, 47.2 сая тоннд хүрсэн гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Өнгөрсөн оны буюу 2021 оны эхний есөн сард Хятадын хувьд Австралиас коксжих нүүрс бараг импортлоогүй төдийгүй Монголын нүүрсний нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн гэж “Mysteel Global”-д онцолжээ. Хэдийгээр урд хөрш мөн хугацаанд АНУ, Канад, ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн ч хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна.
  • Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сараас хойших доод хэмжээнд хүрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, он гарсаар буюу нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар нүүрс тээврийн 93 машин тус боомтоор нэвтэрчээ. Нэгдүгээр сарын 4-нд тус боомтоор 94 машин нэвтэрсэн бол 5-нд ердөө 58 машин гарчээ.
  • Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.
  • Стратегийн чухал ашигт малтмалд тооцогддог цагаан мөнгөний ханш 2022 онд өснө гэж “Metals Focus”-ийн шинжээчид таамаглаж байна. Тэдний таамгаар нэг унц мөнгөний дундаж ханш 28.75 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ.
1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 мин
    Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой. 
  • 1 цаг 21 мин
    Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
  • 5 цаг 3 мин
    Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
  • 6 цаг 55 мин
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. 
  • 7 цаг 16 мин
    Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ.