Фото

  • “Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм. 
  • Үндэсний “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун, зүүн нутгийг хамарсан алтны геологийн суурь судалгааны хоёр төслийн нэг нь “БӨМ Алт 2019” юм. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймгийн нутгийг хамарсан Баруун, баруун өмнөд, хангайн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлөвийн сэдэвчилсэн судалгаа 2019 оны наймдугаар сараас эхэлсэн юм.  Судалгааны нийт талбай нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 1/3 гэсэн үг. Тухайн бүс нутгийн алтны үндсэн болон шороон орд, илрэл, сарнилын хүрээ, геохимийн цэгэн гажил зэрэг тодорхой 5-6 мянган цэгийг судлах өргөн цар хүрээтэй төслийг үндэсний бүтээн байгуулагч “Монполимет” компани хэрэгжүүлж байна.
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм.
  • “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд”  үндэсний семинарын /2020.11.06/ үеэр Монгол Улс болон дэлхий дахинд цөмийн техник, технологийн өнөөгийн ашиглалтын явц, байдлын  талаар эрдэмтэн, судлаачид илүүтэй хөндөн ярилцсан юм. Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуультай хамтран тус сургуулийн дугуй танхимд зохион байгуулсан  үндэсний семинарт салбарын тэргүүлэх эрдэмтэд олноор уригдан оролцов. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монгол Улс бусад улс орны адил цөмийн технологийг нэлээд өргөн хэмжээнд ашиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд цөмийн технологийн хэрэглээ нэмэгдсээр байна. Гэхдээ Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал  бол судалгаатай холбоотой  материаллаг баазын  хүндрэл. Өндөр өртөгтэй, урт хугацааны менежмент шаардах багажууд шаардлагатай. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлбэл томоохон дэвшил болно”  хэмээн хурлын эхэнд тодотголоо.  
  • Ковид-19 нөхцөл байдал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлж, урьдчилж тааварлаагүй хүндрэлүүд гарч байгаа ч ажил урагшилсаар байна. Тухайлбал, хөл хорио тогтоож хил хаасны улмаас төсөлд ажилладаг гадаадын олон мэргэжилтэн Монгол Улсад ирэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч Монгол мэргэжилтнүүд орлон гүйцэтгэж албан тушаалын түвшин ахисан нь 2020 оны том амжилт гэдгийг “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон онцоллоо. Ийм томоохон өөрчлөлтөд ч далд уурхайн бүтээн байгуулалтын явц буураагүйг тэрээр тодотгов. Оюутолгой төслийн эдийн засгийн ач холбогдлоос гадна Монголын шинэ цагийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц туршлага, ур чадвар хуримтлуулж байгаа нь үнэ цэнтэй үр өгөөж билээ. Олон улсын энтэй үйлдвэрлэлийг дагасан шинэ тутмын дэвшилтэт техник технологи Монголд нэвтэрч, хөдөө нутгийн залуус тив дэлхийн мэдлэгт суралцаж явна.
  • Монголын нүүрсний гол худалдан авагч Хятадын зах зээлд хамгийн дөт  чиглэл нь Тавантолгой-Гашуунсухайт (ТТ-ГС) юм.  Өдгөө тус чиглэлд төмөр зам барих төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” компанийн  захиалгаар “Бодь Интернэшнл” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төслийг өргөтгөж цогц байдлаар, сургууль цэцэрлэг, ээлжийн ажилчдын 1000 айлын орон сууц, төмөр замын 6 зөрлөгийн байгууламж, Гашуунсухайт өртөөнд 300 айлын орон сууц, эрчим хүч татах зэрэг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтээ тооцжээ. 
  • “Discover Mongolia-2020” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн хурал нь цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулах тухайд чиглэж буйгаараа онцлог болж байна. Хурлын эхний илтгэгч Монгол дахь Америкийн худалдааны танхимын дэд дарга Н.Мөнхнасан “Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал” сэдэвт илтгэлдээ “Хөрөнгө оруулалтын 70-80%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж, энэ дотроо БНХАУ болон Канад улсын хөрөнгө оруулалт давамгайлж байгааг онцоллоо. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны уялдаа холбоо дутмаг, боловсон хүчний чадавх сул байгааг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй” гэв.
  • “Бүтээн байгуулалт 2020” буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар оролцож, үг хэллээ.
  • Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь нөхөн сэргээлт. Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс үнэлдэг. Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэл ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа.
  • Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
  • Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.
  • The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
  • Minerals and Mining Business Summit. September 27, 2019 Shangri La Hotel, Ulaanbaatar, Mongolia
  • Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га  газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ.    Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг.  Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд  гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ   бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна.
  • “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүт­гэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗАМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Хитачи констракшн машинери” корпорацийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа ба “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгууллаа.
  • “Трансвест Монголиа” ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тус компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сард тохиолоо.
  • Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ.
  • The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна.
  • Гэрэл зургийн сурвалжлагыг М.Энх-Амгалан /MMJ/ Монгол Улсын нүүрсний нийт экспортын 76%-ийг Гашуунсухайт боомт хангаж байна. Нүүрс тээврийн 866 авто машин өдөрт хилээр дунджаар нэвтэрч байгаа юм. Оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтээр, эрдэс баялгийн экспортод хамгийн их жин дарж байгаа нүүрсний экспорт 11.45 сая тонн бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 5.3 сая тонн гарчээ. 2019 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлох зорилттой.
1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 12 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 20 цаг 26 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 20 цаг 43 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 22 цаг 36 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.