Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
АНУ-ын уран үйлдвэрлэгчид орхигдсон уурхайгаа сэргээж байна Ураны эрэлт нэмэгдэж, хомсдол нүүрлэсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд  ураны үнэ болон уран олборлолтын компаниудын хувьцааны ханш огцом өссөн. Хэдэн арван жилийн турш гадуурхагдсаны дараа дэлхийн эрчим хүч, цаг уурын хямралын улмаас цөмийн эрчим хүч дахин моодонд орж байна. Өнгөрсөн жил COP28 чуулга уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болсон. Уг уулзалт дээр анх удаа цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи гэж хүлээн зөвшөөрсөн ажээ.
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрчээ Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хамтарч олборлолтоо бууруулахаар тохиролцсоны дараа лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын хамгийн дээд цэгт хүрлээ. Дэлхийд олборлож буй нийт зэсийн тэн хагасыг Хятад улс боловсруулдаг. Лондонгийн металлын бирж (LME) дээр жишиг зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8 дугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 
Энэ онд Хятадын нүүрсний импорт 450-500 сая тоннд хүрнэ  Хятадын нүүрсний импорт  2024 онд  буурах төлөвтэй байна гэж аж үйлдвэр, төрийн өмчит нийтийн аж ахуй, худалдааны байгууллагуудын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ. Хятадын импорт бага зэрэг нэмэгдэх нь дэлхийн зах зээлийн үнэ ханшийг бууруулж, нийлүүлэлт илүүднэ гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж болзошгүй юм.
Никелийн үнэ өнгөрсөн оныхоос 27%-иар буурчээ Дэлхийн зах зээл дээр никелийн үнэ ханш  тогтворгүй байна.  Никелийн нийлүүлэлт ихэсч, цахилгаан автомашины эрэлт багасан зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсаны улмаас хоёр жил дараалан ханш буурч, компаниудын ашиг орлогод сөргөөр нөлөөлөх болжээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг:  Хятадын нүүрсний хэрэглээ 2024 онд буурна Эрчим хүчний аюулгүй байдлын улмаас нүүрсний хэрэглээ жилээс жилд  хумигдаж  байгаа боловч Хятад улсын нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрч, нүүрсийг хэсэг хугацаанд ашигласаар байх болно гэж тус улсын Нүүрсний ассоциаци мэдэгдлээ.
Chevron газрын тос олборлолтоо Венесуэлд сэргээлээ Каракасын эсрэг хориг арга хэмжээг чангатгах гэж байна гэсэн дохиог АНУ өгсөн ч Chevron компани Венесуэлийн газрын тосны гол орд дээр өрөмдлөгөө сэргээлээ
Канад, Австрали   чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ ТОРОНТО,  (Ройтерс) - Канад, Австрали улс чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, баяжуулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа ахиулахаар тохиролцлоо хэмээн даваа гарагт  гаргасан хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Чили улс 2026 онд литийн шинэ төслүүдийг эхлүүлнэ Чили улс 2026 он гэхэд литийн 3-4 шинэ төслийг хэрэгжүүлж эхлэхийг зорьж байна гэж тус улсын Сангийн сайд Марио Марсель бямба гарагт мэдэгдэв.
АНУ-ын шинэ хориг  Оросын нүүрсэнд саад учруулж байна ОХУ-ын эсрэг АНУ-ын тогтоосон шинэ хориг арга хэмжээ нь Энэтхэгийн Оросоос худалдан авдаг эрчим хүчний нүүрсний хэмжээг бууруулах өндөр магадлалтай. Учир нь шинэ хориг арга хэмжээний жагсаалтад Оросын шилдэг экспортлогч SUEK болон Mechel зэрэг компаниуд орсон аж.
PDAC чуулга уулзалт 2024 Хайгуулч, олборлогчдын Канадын холбоо (PDAC - Prospectors & Developers Asso ation ciof Canada)-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC олон улсын чуулга уулзалт энэ жил 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Торонто хотын
Европын салхины эрчим хүчний салбарт  ахиц гарч эхэллээ Өнгөрсөн жил хамгийн олон шинэ салхин станц барьж, тус салбарт хөрөнгө оруулалт сэргэсэн явдал нь Европын Холбоо (ЕХ)  цэвэр эрчим хүчний зорилтоо биелүүлнэ гэсэн итгэл найдварыг төрүүлж байна гэж WindEurope өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ. WindEurope нь дэлхийн салхин эрчим хүчний зах зээлд үйл ажиллагаа явуулдаг оролцогчдыг нэгтгэсэн, Брюссель хотод төвтэй, 500 гаруй гишүүнтэй холбоо юм.
ОХУ шатахууны экспортыг хориглохоор боллоо Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү  Украины дронууд халдсаны дараа Кремль шатахууны экспортоо зургаан сар хориглохоо мэдэгдлээ. 3 дугаар сарын 1-нээс уг хориг хэрэгжиж эхэлнэ гэдгийг ОХУ-ын Шадар сайд Александр Новакийн хэвлэлийн төлөөлөгч баталлаа. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүд "төлөвлөгөөт засвар үйлчилгээ" хийх боломжтой болно гэж тэрбээр хэллээ.
Zijin компани Төвд дэх зэсийн уурхайг өргөжүүлнэ Хятадын “Zijin Mining Group” Засгийн газраас зөвшөөрөл авсаны дараа Төвд дэх Julong зэсийн төслийн өргөтгөлийн хоёр дахь үе шатыг эхлүүлж байгаагаа өнгөрсөн баасан гарагт зарлалаа.
Гурван улс дэлхийн ураны нөөцийн 50 хувийг эзэмшдэг Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд уран гол үүрэг гүйцэтгэдэг учир ураны орд газар ховор байдаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ уран байгаль орчинд нэлээд элбэг байдаг: жишээ нь алт, мөнгөнөөс илүү элбэг бөгөөд олдцоороо цагаан тугалгатай адил.
Африкт анхны кобальт боловсруулах үйлдвэр байгуулахад нэг алхам ойртлоо 2025 оны эцэс гэхэд Африкт кобальтын сульфат боловсруулах анхны үйлдвэр байгуулагдах төлөвтэй байна. Энэ нь лити-ион батарейны гол бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэх чадвартай, Хятадаас гадуур байрладаг цөөхөн үйлдвэрүүдийн нэг юм.
Азид шингэрүүлсэн байгалийн хий нүүрсийг орлох болно гэж Shell үзэж байна Их Британийн эрчим хүчний Shell компани шингэрүүлсэн байгалийн хий нүүрсийг орлож Хятад болон Азийн бусад орны эдийн засгийн
Тайвань улс ирэх жил нийт эрчим хүчний 15%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Өнгөрсөн ням гарагт Тайваны нийт эрчим хүчний 50 гаруй хувийг нар, салхины эрчим хүч эзэлж байна хэмээн мэдэгдлээ. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал  нүүрснийхээс анх удаа нэмэгдэж, өмнөх үзүүлэлтийг давлаа хэмээн төрийн өмчит Taiwan Power Co компани тайлбарлав.
Хятад улс шинээр барьж буй нүүрсний станцаараа дэлхийд тэргүүлж байна Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгч төдийгүй өнгөрсөн онд    нүүрсний станц олныг шинээр  барьж ашиглалтад оруулсан хэмээн шинэ тайланд дурджээ. БНХАУ-ын нүүрсний шинэ станцууд нь салхи, нарны эрчим хүчний станцуудыг дэмжин ажиллах зорилготой гэж Бээжин мэдэгдэв.
БНХАУ Узбекистантай нягт харилцаа тогтоож байна БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй Бээжинд уулзаж, хоёр улсын дипломат харилцааг нэг шатаар ахиулах шийдвэр гаргалаа. Хоёр улс өмнө байгуулсан иж бүрэн  түншлэлийн харилцаагаа ахиулж, бүхий л нөхцөлд  Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ болголоо гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа мэдээлэв.
Билл Гейтс, Жефф Безос нарын дэмжлэгтэй стартап компани Замбид томоохон хэмжээний зэсийн орд илрүүлжээ Билл Гейтс, Жефф Безос зэрэг тэрбумтнуудын дэмждэг Калифорнид байрладаг уул уурхайн хайгуулын стартап
1 2 3 4