Байр суурь

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • Цар тахал манай эдийн засгийн хөгжлийг хоёр жилээр ухрааж, экспортын орлогыг тэрбум доллараар “цавчиж” байна. Төлөвлөгөө ёсоор цар тахал 2021 оны эхний хагас гэхэд дуусгавар болох байв. Манай улсад 2020 он бараг бүхэлдээ халдваргүй байсан бөгөөд 2021 онд удтал хүлээсэн вакцинжуулалт эхэлж, эрчимжихийн хэрээр халдварын тоо улам бүр зуузай холбон өсөв. Чухамдаа халдвар хамгааллын дэглэмийг удтал барьсан зүтгэл   “2021 оны сонгууль, намын их ойн баяраас үүдэн “их тайвшрал, их назгайрал”-аар солигдсон нь вакцинжуулалтын үр нөлөөг хялбархан баллуурдаж орхилоо гэж хэлж болно. Вакцинжуулалтаар дэлхийд хошуучлах улсуудтай эн зэрэгцэх ч өвчлөлийн үзүүлэлтээр мөн адил тэргүүлж байгаа нь “КОВИД-ын парадокс”-ыг үүсгэв.
  • 2021 оны тавдугаар сарын 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн  сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх (МАН), С.Эрдэнэ (АН), Д.Энхбат (Зөв хүн электорат эвсэл) нар нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж, сонгуулийн  сурталчилгаагаа  албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн найруулсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид ердөө 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө нийгэмд сурталчилж, санал авах өдрөөс (2021.06.09) 24 цагийн  өмнө сурталчилгаа  өндөрлөх ёстой. Өмнө нь ийм богино хугацаанд өрсөлдөж байсан түүх Монголын сонгуульд  үгүй. Хамгийн багадаа 1993 онд 15 хоногт  багтаан сурталчилгаагаа хийж байв.
  • Хөгжлийн бодлого шинээр томьёолсон Засгийн газар ажлаа эхлээд даруй 100 хоног болжээ. Нэг намын хоёр дахь засгийн үйл ажиллагааны явц болоод манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх эхний тоон үзүүлэлтүүд тодорч байна.  Эхний улиралд улсын төсвийн алдагдал 96 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад худалдаанаас 2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Уг нь түүхий эдийн экспорт эрчимждэг энэ саруудад Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагаа хоёр ч удаа зогсов. Улмаар зэсийн баяжмал, нүүрсний экспортоос алдагдсан боломжийн өртөг 600 сая ам.доллар. Одоо тус боомтоор өдөрт 70 орчим машин нүүрс, зэсийн баяжмал экспортолж байна. Энэ бол манай сульдсан эдийн засагт тун муу дохио. Улсын гол орлогын үүд хаагдах бодитой эрсдэл буй нь энэ. 
  • Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд  Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
  • Алтны салбарын хөгжил зах зээлийн зөв голдиролд орлоо. 2020 онд Монгол Улсын алтны экспорт дээд оргилдоо хүрснийг бид мэднэ. Ингэснээр алтны салбар экспортын орлогын үзүүлэлтээр нүүрс, зэсийн салбартай мөр зэрэгцэх хэмжээнд ирлээ. Өнгөрсөн онд тохиосон экспортын дээд амжилт нь алтны ханшийн оргил үе,   цар тахлын амаргүй жилтэй давхцсанаараа манай улсад ихээхэн ашиг тусаа өглөө. Алт нь цар тахлын хүнд үед валютын нөөц бүрдүүлж, төгрөгийн тогтвортой байдлын баталгаа болж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл энэ салбарт үр ашигтай нөөцийг нэмэгдүүлэх, улмаар олборлолтыг өсгөхийн сацуу Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлага тулгарч байна. Яг энэ чиглэлд Засгийн газар идэвхийлэн ажиллаж байгаа юм. Зах зээл дээр алтны ханш хэзээ ч ийм сайн байсангүй. Өнгөрсөн оны наймдугаар сард алтны ханш 2011 оны оргил түвшинг давж, 2067 ам.доллар/унц-д хүрч өссөн. Улмаар 2020 оны алтны дундаж ханш 1769.6 ам.доллар/унц-аар тэмдэглэгдлээ.
  • Манай улсын 100 гаруй төсөлд 57 их наяд төгрөг шаардлагатай байна. Энэ дөрвөн жилд 10 хүрэхгүй их наяд төгрөгийг улсын төсвийн санхүүжилт болон төсөвт хамааралтай гадаад доноруудаас урт хугацааны санхүүжилт авч зарим төслөө урагшлуулах урьдчилсан төлөв гарчээ. Харин 47 гаруй их наяд төгрөгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн концесс хэлбэрээр, хувийн хэвшлээр 100% хэрэгжүүлэх зэргээр санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Сангийн яам ид судалж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжөөр нь ангилан, эдийн засаг дотроо импортыг орлох, экспортын орлого оруулах байдлаар нь эрэмбэлсэн тэргүүлэх 100 төслийг шинэ Засгийн газар ажлын 100 хоногийн дараа олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. Дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төсөл, эх үүсвэрүүд илүү тодрох бололтой. Төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “лоозон” одоо л хэрэгжих цаг үе. 
  • Ерөнхийлөгч ойрд бухимдалтай байна. Түүний эрх мэдэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам хумигдаж, өөрийгөө “шүдгүй арслан”-тай зүйрлэж байсан Ерөнхий сайдын хүч чадал  нэмэгджээ.  Уг нь тэд уул уурхай дээр илүү нэгдэлтэй байв. Улсын зардлаар хайгуул хийсэн орд газруудыг төрд хураан авах, гадаадад оффшор данстай олигархиудын мөнгийг эх орондоо оруулж ирэх, баялгийн хуваарилалтыг ард иргэддээ тэгш хүртээх “системчлэгдсэн” халамжийн бодлого хэрэгжүүлэх гэх мэтээр тэднийг нэгтгэж нийлүүлсэн зүйл олон. Бүр нийгмийн хэлбэрийг өөрчлөн  социалист чиг баримжаатай улс байгуулах нь уу гэсэн эргэлзээтэй бодлыг   сүүлийн үед нийтэд төрүүлэх болсон. Үүнд нь алга ташиж  “браво” гэж  хашгирдаг нийгмийн дэмжигч бүлэг ч үүсэн бүрэлдсэн билээ. Орд газраас баяжсан хэмээн чичлүүлэх  “31 гэр бүл” бол  тэдний хоршлын анхны  “бүтээл”. 
  • Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа Хөдөлмөрийн үндэсний нам хэвлэл бага хурлынхаа үеэр (2021.02.01) мэдэгдлээ. Тус нам нь Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэх аж. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хорооноос бүрдэж байна. Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ", мөн Оюутолгой төслийн 2014,2020 оны NI 43-101 Техникийн тайлан, “Опен ойл” компанийн 2016 онд танилцуулсан Оюутолгойн төслийн санхүүгийн загвар дээр ажилласан эхний үр дүнгээ Ажлын хэсэг танилцуулав.
  • Н.Даваасамбуу  /Монгол Улсын Зөвлөх инженер, Доктор (Ph.D) / Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд харилцан адилгүй. Байгалийн нөөц баялаг   улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэг   маргаангүй зүйл. Гэхдээ байгалийн баялгаа зүй зохистой, зөв ашиглаж байж, түүний үр өгөөжийг нь улс, нийгмийнхээ хөгжилд нэмэр хандив болгох нөхцөл, боломж үүсдэг.  Байгалийн арвин их нөөц баялагтай боловч түүнийгээ буруу ашиглаж, зарцуулснаас үүдэн бий болдог “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сөрөг үр дагавруудын талаар бидний монголчууд цөөн бус жилийн хугацаанд бага бусаар ярьж хэлэлцсээр, бие биедээ анхааруулсаар, цэцэрхсээр байгаа билээ. 
  • Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, ард түмэнд тэгш шударгаар хүртээх зарчмыг Үндсэн хуульдаа тусгаад хоёр сар гаруй хугацааг үдэж байна. Ихээхэн маргаан дагуулсан ч төрийн дээд түвшинд эв зүйгээ ололцон байж байгалийн баялгийг “төрийн, нийтийн” өмчийн хэлбэрээр ашиглах хамтын зохицуулалтыг эцэг хуульдаа мөн  тодотгон шигтгэсэн. Монголын баялаг “нийтийн өмч” байх ёстой гэсэн ухагдахууныг Төрийн тэргүүний зүгээс зүтгүүлж оруулсан билээ. Гэхдээ УИХ-аар баталж, Ерөнхийлөгчийн ёсчлон баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг таван сарын дараа, 25-ны билэгт сайн өдрийн морин цагаас нийтээр албан ёсоор дагаж мөрдөх учиртай. Өнөөдөртөө бол эдгээр заалт хэрэгжээгүй гэсэн үг. Эндээс нэг сонирхолтой зүйл харагдана.
  • Монгол Улсын түүхэнд арван есөн он тодоор бичигдэн үлдэж байна. 19 жилийн дараа ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг парламентаар баталлаа. Эх орны эдийн засагт оруулсан хувь нэмрээр ч, улстөрчдийн шийдэл шийдвэрт ч уул уурхай гол салбар хэвээр, эрдэс баялгийн асуудал тойрсон үйл явдал өрнүүн нэгэн жилийг монголчууд үдэж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатаж өнөөгийн Засгийн газрыг огцруулах эсэх, парламентын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар дараагийн спикер болоод зам тээвэр, боловсрол соёлын салбар хариуцсан сайд нарыг   томилох гээд улс төрийн тогтворгүй байдал он дамнаж арван есөн оныг угтав. Засаг “бужигнасан” хоёр оны заагт томоохон ордуудын тусгай зөвшөөрлийг төрд хураан авах цэрэг цагдаагийн тусгай ажиллагааг өргөн дэлгэцээр олон нийт харж, ард түмний өмч байгалийн баялгийг төр нь хамгаалах улстөрчдийн ширүүн мэдэгдэл, шийдвэрүүд “масс”-д хандсан PR-ийн шинжтэй, сонгууль ойртсоныг илтгэнэ.
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гариг. Энэ өдөр Монголын  парламентын түүхнээ, өргөн утгаараа ард түмний шинэ цагийн хууль эрх зүйн орчинд тодоор бичигдэн үлдэнэ. Бүтэн хорин жил яригдаж, сүүлийн таван сар зун, намрын өдрүүдийг алгасалгүй хэлэлцсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ намрын ээлжит чуулганаараа 64 гишүүний 100%-ийн саналаар батлав.   Парламентад олонхийн суудалтай Монгол Ардын нам сөрөг хүчний оролцоогүйгээр дангаараа баталсан ч хэлэлцүүлгийн явцад гарч байсан олон талын саналуудын нэлээд нь төсөлд тусч, либерал  шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүд хийгджээ. Үндэсний зөвшилцлийг хангасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж олон нийт харж байна. Гэхдээ хууль тогтоох байгууллагын тэргүүний “Улс төрийн утаа арилж”, “Төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна” гэх  чамин үгс өнөөдөртөө гоё сонсогдож байгаа ч ирээдүйд юу болохыг хэн ч эс таамаглана.
  • Төрийн гурван өндөрлөгт Монгол Улсын засаглалын хамгийн том эрх мэдэл бий. Энэ утгаараа бүгд өөр өөрсдийн  мөрийг эдийн засгийн хамгийн чухал тулгуур болсон уул уурхайн салбарт үлдээхийг хүсдэг. Энэ үйл явцыг төр засгийн олон нийтэд зориулан боловсруулсан уул уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө гэж гоёчлон тайл­барлаж болох юм. Харин УИХ энэхүү  үйл явцыг “төрийн нийтийн төлөвлөгөө” гэж нэрийдэх байсан биз ээ.  2019 ондоо багтаж ойрмогхон болж болзошгүй гэгдэх ээлжит бус сонгууль, ирэх оны ээлжит сонгуулийн үнэр ханхийхтэй зэрэгцэн төр засгийн үйлдэл илүү сүрлэг болж ирэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн наймдугаар сарын 13-ны үйлдлээр нь оны онцлох гавшгайчаар шалгаруулж болохоор байлаа.
  • Н.Алгаа нь 1975-1980 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд суралцан өнгөт төмөрлөгийн инженер мэргэжил эзэмшсэн. 1990-1991 онд Японы Сендай хотын Тохоку их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2009-2012 онд МУИС-ийн хууль зүйн сургуульд эчнээгээр суралцжээ. Тэрээр Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө “Дат консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Н.Алгаагийн салбарын үйл явцад дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг The Mongolian Mining Journal  уншигчдадаа цувралаар хүргэж байна.  
  • В.В.Путин Монгол оронд дахин айлчилж байна. Тэрээр  Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүндэт зочноор морилж байна. Хойд хөрш орны удирдагчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Орос улсын харилцаа шинэ шатанд шилжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах хүлээлт бий. ОХУ-ын Ерөнхийлөгч гуравдугаар сард Красноярск мужид ажиллаж гол гол төслүүдийн явцтай биечлэн танилцсан юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын “Енисейская Сибирь” хэмээх сонирхолтой хөтөлбөр бий. Красноярск муж, Тува болон Хакасийн бүс нутагт ирэх арван жилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулах амбийцтай төлөвлөгөө юм. Ашигт малтмалын ордууд, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, нисэх онгоцны буудал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн нийт 32 том төсөл хэрэгжинэ. Хөтөлбөрт “Норильский никель”, “Русал”, “Полюс”, СУЭК, “Оросын төмөр замууд”, “En+group“ Юнипро” зэрэг томчууд багтсан 60 гаруй компани оролцож байна.
  • Монгол Улсын эдийн засаг таамагласнаас өндөр өсөлттэй буюу 8.6%-д хүрээд байна. 2019 онд өсөлт 6.7%-тай байх болов уу гэсэн Азийн хөгжлийн банк тэргүүтэй судалгааны байгууллагуудын таамгийг давж, эрх баригчдын  санаа зовнил ч  багасчээ. Эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн мэдээ. Гэхдээ өсөлт бууралт болгон нь  өнөө “муу нэртэй, луу данстай” уул уурхайн салбараас шалтгаалж байдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Уул уурхайгүй бол Монгол Улс хөгжихгүй гэж дээр дооргүй ярьдаг ч  хөрөнгө оруулалтгүйгээр өргөжин тэлэхгүй нь хэнд ч тодорхой.  Тэрхүү хөрөнгө оруулалт нь ихэнхдээ банк санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл байдгийг нуух юун. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай манай улсын хувьд банк санхүүгийн байгууллагын зээл болон чанаргүй зээлийн хэмжээ уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт өндөр төвлөрөлттэй байна. Уул уурхайн салбар энэ бүхнийг түүчээлж явааг Та графикаас түвэггүй харж болно. 
  • Яг яаж нэмэх юм гэж үү? Валютын сангийн хөтөлбөрийг амжилттай давах замаар. 2010 оны есдүгээр сард “Bye Bye Standby” хөтөлбөр хэмээн MMJ-ийн дугаар гарч байлаа. Одоо яг ийм баярт мөч ирэхэд жилийн хугацаа үлдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 6-8% дээр тогтворжиж, өрийн хэмжээ буурч, төсвийн сахилга бат сайжирсан эдийн засаг болох учиртай. Гэхдээ Валютын сангийн зургаадугаар ээлжийн мөнгөний цуваа Монгол руу хөдлөх явц ихээхэн удаашралтай байгаа юм. Банкууд хөрөнгийн эх үүсвэрээ хуулийн хүрээнд нэмэгдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийсний дараа орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Угтаа дөрвөн сарын өмнө орж ирэх байсан мөнгөний цуваа хойшилсон нь оны эхээр өрнөсөн их улстөржилттэй ч холбоотой байж болох юм.
  • Энэ асуултад төвөггүйхэн хариулах үйл явдлууд сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд өрнөв. Салхитын мөнгөний ордод Засгийн газар цэрэг, цагдаагийн хүчээр тусгай ажиллагаа явуулж, ашиглалтын бүх тусгай зөвшөөрлүүдийг нь цуцаллаа.
  • Он солигдох цаг мөч ойртох тусам Монголын улс төрийн хямрал хурцдаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа гацаад цөөнгүй хонолоо.
1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 54 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
  • 2021-09-09 10:57
    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.