Компани

  • Монгол Улсын нүүрсний экспортын 60 гаруй хувийг хангадаг Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминал байгуулж дууссан талаар УУХҮЯ (2021.09.06)мэдээлэв. Энэхүү бүтээн байгуулалтыг төр - хувийн хэвшлийн түншлсэн юм. Тодруулбал, “Энержи Ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сарын хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
  • ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумын үеэр тус улсын БНСаха улсын Дорнын хөгжлийн яам, “Росатом” корпораци хооронд атомын эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэжээ. Хэлэлцээрт ОХУ-ын Саха улсын тэргүүн А.Николаев, “Алс Дорнодын Арктикийг хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.Чекунков, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Лихачев нар гарын үсэг зуржээ. Энэхүү төслийн хүрээнд, Якутын бүс нутагт бага хүчин чадалтай атомын цахилгаан станц (АЦС) барихаар төлөвлөжээ. Хүчин чадал 55МВт-аас хэтрэхгүй, 60 жил ашиглах цахилгаан станцыг 2028 онд ашигалтад оруулахаар тооцсон аж.
  • Манай Гранд Майнинг Экюпмент компани нь уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлэгч, дэлхийд 3-рт эрэмблэгдсэн топ компани болох SANY брендийн албан ёсны дистрибютороор сонгогдон амжилттай ажиллаж байгаа бөгөөд SANY нь 1989 онд байгууллагдсан, 90,000 гаруй ажилчидтай, дэлхийн 150 гаруй оронд техник нийлүүлдэг FT Global 500-д бүртгэглсэн Хятад улсын анхны нээлттэй хувьцаат компани юм.
  • Австралийн литийн “Orocobre” болон “Galaxy Resources” компаниуд нэгдсэн талаар албан ёсоор мэдэгдлээ. Нэгдэх хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Шинэ нэгдэл “Allkem” хэмээх компани болж байна. Тус компани нь литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэнэ. Нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 2.9 тэрбум ам.доллар аж. “Allkem” компанийн 54.2%-ийг “Orocobre”, 45.8%-ийг “Galaxy Resources” тус тус эзэмшжээ. Хоёр компанийн гол төслүүд Аргентинд байршдаг. Тухайлбал, “Orocobre” компани нь литийн “Olaroz” ордын төслийг хэрэгжүүлдэг.
  • Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ. Мөн банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга  тус тус хийгджээ.
  • Хятадын “Tianqi Lithium”, Австралийн “Independence”-ийн хамтарсан компани Баруун Австрали дахь лити боловсруулах “Kwinana” үйлдвэрийг ашиглалтад оруулж буйгаа мэдэгджээ. Уг хамтрал үйлдвэрийг 2020 онд худалдаж авсан юм. Дэлхийн литийн томоохон ордын нэг “Greenbushes” уурхайгаас түүхий эдийг “Kwinana” үйлдвэрт нийлүүлж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох литийн гидроксидийн эхний багцыг туршилтаар үйлдвэрлэжээ. Тухайн бүтээгдэхүүн нь литийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг. 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд “Kwinana” үйлдвэрийн эхний шат жилийн 24 мянган тонн үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх аж.
  • Оросын РЖД тэргүүн ээлжээр “Элгауголь” компанийн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрсийг 5 жилийн хугацаанд БАМ-ын шугамаар тээвэрлэх тохиолдолд Элга ордоос Охотын тэнгис хүртэл төмөр зам татахад бэлэн гэдгээ тус нүүрсний компанийн удирдлага мэдэгджээ. Ийн мэдэгдэл бүхий албан захидлыг “Элгауголь” компанийн Ерөнхий захирал Александр Исаев ОХУ-ын Зам тээврийн сайдад илгээсэн аж. Элга ордын ойролцоох төмөр замын Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 км төмөр замыг барьж байгуулах нийт өртгийг 97.1 тэрбум рубль гэж компани тооцоолжээ.
  • ОХУ, Казахстаны Засгийн газар нь хоёр улсын хилийн бүсийн ойролцоо орших зэсийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Оросын Ерөнхий сайд М.В.Мишустин (2021.08.18) Казахстан улсад албан айлчлал хийх үеэр төслийн баримт бичгийг үзэглэсэн байна. Энэхүү хэлэлцээрт хоёр улсын Эрдэс баялгийн сайд нар гарын үсэг зурсан аж. Хамтран хэрэгжүүлэх зэсийн Тарутины орд нь Оросын Челябинск мужийн нутаг дамнан Казахстаны хилийн бүсэд оршдог байна.
  • Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч “Ansteel” болон “Ben Gang” компани нэгджээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх гангийн үйлдвэрлэгч болох аж. Тус компаниуд нь Хятадын Ляонин мужид гангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Олон улсын ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн мэдээллээр, 2019 онд “Ansteel” компани 39.2 сая тонн, “Ben Gang” компани 16.18 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ.
  • Монголын нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани цаашид цар хүрээгээ улам өргөтгөхөөр ажиллаж байна. Компанийн орлого 2025 он гэхэд төлөвлөгөө ёсоор 10 их наяд төгрөгөөр хэмжигдэх боломжтой гэж мэдээллээ. Учир нь мөн онд компанийн нүүрс борлуулалтын хэмжээ 47 сая тоннд хүрэх юм. Өөрөөр хэлбэл компанийн орлого ирэх он жилүүдэд “геометрийн прогресс”-оор өснө. 81.5%-ийн төр, 18.44%-ийн иргэдийн эзэмшлийн тус компанийн орлого нэмэгдсэнээр төр болон иргэдэд очих ногдол ашиг өсөн нэмэгдэх сайн талтай. 
  • “Степ Голд Лимитед” компанийн хувьцааг Канад, Монголын хөрөнгийн биржүүдийн хооронд хөрвүүлэх боломжийг олгосон гурвалсан гэрээг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Канадын “TSX Trust” байгууллага болон тус компанийн төлөөлөл харилцан байгууллаа. Ингэснээр хоёр биржийн хооронд хувьцаагаа хөрвүүлэх боломжтой төдийгүй Монголын Хөрөнгийн Бирж дээр давхар бүртгүүлсэн хоёр дахь компани болж байна. “Степ Голд” нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж, холбогдох зөвшөөрлүүдээ авснаар хувьцаагаа гаргах ажил дуусах шатандаа орлоо. Ирэх есдүгээр сард хувьцаагаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөн бэлтгэж байна.
  • Австралийн уул уурхайн BHP нь Канадын “Noront Resources” компанийг 238 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Энэ нь “Wyloo Metals” компанийн саналаас 75%-иар илүү өндөр үнэ аж. “Wyloo Metals”-ийн тухайд Австралийн уул уурхайн магнат Эндрю Форрестын үүсгэн байгуулсан компани бөгөөд тэрээр өмнө нь төмрийн хүдрийн “Fortescue Metals” группын Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. 
  • Өмнөд Солонгосын “Posco” компани нь никель боловсруулах үйлдвэр байгуулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 2023 онд үйлдвэрлэлээ эхлэх аж. Тус улсын металлургийн “Gwangyang Steel” цогцолборын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Никель боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахилгаан машины цэнэг хураагуурын (аккумулятор) үйлдвэрлэлд ашиглах зорилттой.  “Posco” болон “South Pacific Mining”(SMSP)-ийн хамтарсан SNCC компани нь Шинэ Каледониа арал дахь никелийн ордод олборлолт явуулж байна. Эндээс түүхий эдийг никель боловсруулах үйлдвэрт нийлүүлэх аж.
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь төмрийн хүдрийн нунтаг баяжмал боловсруулж жилд 700 мянган тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг  хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтад оруулсан. 1 сая тонн төмрийн хүдэр боловсруулан баяжмал үйлдвэрлэх тус үйлдвэрт 2019-2021 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлээд байгаа  юм.
  • Австралийн уул уурхайн “Rio Tinto” компани Серби улс дахь литийн “Jadar” ордыг олборлох төслийг баталжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тус компанийн геологичид 2004 онд нээсэн энэхүү ордод 1.81%-ийн литийн агуулга бүхий 16.6 сая тонн хүдрийн ашигтай нөөц тогтоожээ. Харин хүдрийн геологийн нөөц нь 139.2 сая тонн аж. Уурхайг 40 жил ашиглах бөгөөд жилд 58 мянган тонн литийн карбонат, 160 мянган тонн боорын хүчил, 255 мянган тонн натрийн сульфат олборлохоор тооцоолжээ. Одоогийн байдлаар “Rio Tinto” компани орд газрын тусгай зөвшөөрөл авахаар хүлээж байгаа ба төслийн бүтээн байгуулалтыг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмагнай, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа нар 7 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцон "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа холбогдох төслүүдээс танилцууллаа. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 3 томоохон төсөл Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
  • 2021 оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ.  Мөн үеэс олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байна. Цар тахлын оргил үе болох өнгөрсөн оны 3-4 дүгээр сараас өнөөг хүртэл уул уурхайн зах зээлд энэ 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл тохиов уу, эсвэл хямралын дараах сэргэлт үү гэдэг нь маргаантай байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ өссөнийг mining.com мэдээндээ тэмдэглэжээ.
  • Оросын “Мангазея” компани Забайкалийн бүс нутаг дахь алтны “Наседкино” ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тус улсын Газрын хэвлийн асуудал эрхэлсэн холбооны албанаас (Роснедр)  олгожээ. Энэхүү уурхай нь бүрэн хүчин чадлаар жилд 2.5 тонн алт олборлож, 1 сая тонн хүдэр боловсруулах аж. Ингэснээр алтны үйлдвэрлэлээр улсдаа 15 дугаарт эрэмбэлэгдэнэ. Тус орд нь нийт 23.9 тонн алтны нөөцтэй ба үндсэн 4 талбайгаас бүрддэг байна. Хүдэр дунджаар 1.4-2.9 гр/тн алтны агууламжтай.
  • КОВИД-19 цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болоод эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрчээ. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлөөс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн 2020 онд 45.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм.
  • Өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайгаас 36.7 мянган тонн зэс, 113 мянган унц алт, 235 мянган унц мөнгө агуулсан нийт 173 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боловч өмнөх нэгдүгээр улирлынхаас буурсан дүн болж байна. Тухайлбал баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 19%-иар, алтных 22%-иар тус тус буурчээ. Харин борлуулсан баяжмалын хэмжээ хоёрдугаар улиралд 92.6 мянган тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх нэгдүгээр улиралд уг үзүүлэлт 186.3 мянган тонн байсантай харьцуулахад үлэмж буурчээ.
1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 35 минутын өмнө
    Уул уурхай гэдэг бол цаг минутаар ажил нь хэмжигддэг, “зогсох эрхгүй” салбар юм. Тэр ч утгаараа уул уурхайн ханган нийлүүлэгчид, хамтран ажиллагчид нь хамгийн шилдэг нь, шалгарсан нь байх ёстой. Өөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар чиглэлдээ төвлөрч ажилладаг, гол цөм болсон бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж явдаг компаниуд байх ёстой. Тэдгээрийг нэг дороос тус салбарынхан олж харах, холбоо тогтоох, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ гэж харж байна.
  • 1 цаг 56 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.