Эдийн засаг
ГЕГ: Он гарсаар эрдэс бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 84 хувийг эзэлж байна
Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсээс 2023 он гарснаас хойш гуравдугаар сарын 20-ны байдлаар барааны экспорт, импортын мэдээг өнөөдөр өглөө.
Он гарсаар улсын хэмжээнд гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 0.2 тэрбум ам.доллараар өсжээ.
Койн ба мөнгөний бодлого
Хүмүүсийг өөрсдөөр нь үйлдэл хийлгэх шалгарсан хоёр арга байдаг. Эхнийх нь урам зоригийг нь өдөөх юм уу, тодорхой алхам хийснийх нь төлөө шагнал амлах. Нөгөөх нь айдас түгшүүрээр нь удирдах буюу шийтгэл ногдуулах. Койнд хөрөнгө оруулагчдын хувьд аль аль нь нөлөөлсөн. Нэгдүгээрт, итгэж авч дарсан койн нь хэдэнтэй өсөж том ашиг хийнэ гэх цайлган хүлээлт.
Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
ҮСХ: 2023 оны нэгдүгээр сард гадаад худалдааны бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллараар өслөө
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны нэгдүгээр сарын тайланг Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцуулав.
Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард нийт 107 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 688 сая ам.доллар байна.
Х.Булгантуяа: Замын-Үүд боомт транзит тээврийн зангилаа болон хөгжих боломжтой
“Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа энэ үеэр онцолж байлаа.
2022 онд гадаад худалдаа 3.8 сая ам.долларын ашигтай гарчээ
УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс 2022 оны Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, гол нэрийн экспорт импортын тоо хэмжээ, үнэ болон татварын орлого бүрдэлтийн талаар танилцуулга хийлээ.
Мөнгөний бодлогын тушааг суллахад хямрал болно
Эдийн засгийн хүндрэлийг өрхүүд мэдэрч эхлэх нь. Хамгийн хүнд үе өнгөрөх нь бүү хэл өмнө маань хүлээж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй” байх шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн энэ мэдэгдэл Монголбанкны хараат бус байдал хэр жижгэрч, Монгол Улсын мөнгөний бодлого намын бодлого болон хувирсныг илтгэсэн мэдэгдэл болсон юм.
Энэ нөхцөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг батлуулсан нь Төв банк энэ улсад хийх ажилтай юм шүү гэж харагдах оролдлого шиг л байна. Ипотекийн зээлийг хэрхэхээ шийдэж чадалгүй мөнгөний бодлого боловсруулна гэдэг бол хамгийн бодлогогүй үйлдэл байх. Монголд л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болчихоод байгаа болохоос биш байж боломгүй үйлдэл билээ.
ТӨСВӨӨС ТОГТОЖ ХАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Ирэх оны төсвийн төлөвлөгөөнд гадаад орчны таагүй байдал аргагүй сүүдэр тусгалаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, экспортын үүд нь “Тэг ковид” хорионд үе үе өртөж, өндөр инфляцын шуурганд цохиулж буй Монгол Улс ирэх оны төсвөөр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо дэмжих оролдлого хийв.
Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлжээ. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.
Монгол банк 2,6 тонн алт худалдан авчээ
Монголбанк 11 дүгээр сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх сараас 21.4%-иар, есдүгээр сараас 10.4%-иар өссөн үзүүлэлт юм.
Харин оны эхнээс өссөн дүнгээр Монголбанкны үнэт металл худалдан авалт 19.9 тонн болж, 2021 оны хэмжээнд дөхөж очжээ.
Төлбөрийн тэнцлийн хямралын гурав дахь давалгаа
Төлбөрийн тэнцлийн хямралын гурав дахь давалгаа Монгол Улсыг нөмрөн ирлээ. Түүх давтагддаг гэдэг ч гурван удаа эргэдэг гэж ер сонсож байсангүй. Алдаанаасаа суралцдаггүйгээс нь үзэхэд Монголын эдийн засагчдыг “мунхаг” гэж хэлэхээс аргагүй нь. Тэдний тэргүүн эгнээнд Төв банкийг нэрлэвээс зохилтой. Учир нь төлбөрийн тэнцэл алдагдалтай гарснаас болж эдийн засаг “агааргүйдэж” муужрах түвшинд өмнө нь хоёр ч удаа хүрч байсан юм. Тэр бүрт ОУВС-гийн зээл, хөтөлбөрөөр гал намжааж, эдийн засагт валютын салхивч нээгдэж байсан билээ.
Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ирэх 2023 оны төсвийн онцлог: