Хурал чуулган

  • Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
  • "Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
  • “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Одоогийн байдлаар үзсгэлэнд 150 гаруй бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилахаар бүртгүүлээд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байна. Тухайлбал ОХУ, Канад, Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орнуудын байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм.
  • Нүүрсний салбарт сайн цаг айсуй. Экспортын нүүрсний хэмжээ тавдугаар сарын дундаас эхлэн огцом нэмэгдэж эхэлсэн яг энэ өсөлттэй үеийг тохиолдуулан “Монгол Нүүрс Ассоциаци” болон Хятадын “sxcoal.com” нүүрсний мэдээллийн цахим хуудас хамтран Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлыг (2022.06.14) зохион байгууллаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд цар тахлын улмаас манай улсын нүүрсний экспорт тогтвортой бус явж ирсэн. Ялангуяа Шивээхүрэн боомтын экспорт өнгөрсөн оны эцсээс бүрэн зогссон нь тавдугаар сараас эргээд сэргэж, зэрэгцээд Гашуунсухайтын нэвтрэлт ч харьцангуй нэмэгдэх шинжтэй болж ирж байна. Нүүрс нь Монголын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэгчийн хувьд энэ нь томоохон үйл явдал юм. 
  • Австралийн Брисбэн хотноо 2023 оны зургаадугаар сарын 26-29-нд Дэлхийн уул уурхайн конгрессын (ДУУК) 26 дахь удаагийн хурал болно. Тус хурал нь“Ирээдүйг нөөцөөр хангаж нийгэмд үнэ цэнийг бүтээх нь” урианд гол анхаарлаа хандуулна гэдгийг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн ДУУК-ын дарга, профессор Марек Цала онцлов. "Mongolian Mining Journal" тус хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна.
  • “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.
  • Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103 дугаар хуралдаан 2022 оны долдугаар сарын 12-нд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн уул уурхайн Конгресс нь уул уурхайн техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог НҮБ-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн байгууллага юм. 1958 онд Польшийн профессор Б.Крупински санаачлан байгуулсан энэ байгууллагад 1967 оноос Монголын төлөөлөгчид Конгрессын хуралдаануудад оролцож ирсэн.
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК “Шинэ сэргэлт- Монгол ган” хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. Тус үйлдвэрийн Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэхээс өмнө хэрэгжиж байсан “Монгол ган цогцолбор I” төслийг үргэлжлүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэгт Монгол улсын Шадар сайд С. Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н. Тавинбэх, ЭЗХЯ, ЗТХЯ, УБТЗ зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах”-аар тусгасан.
  • Нүүрс тээврийн гол гарц Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа долоон сарын дараа нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар хоёр орны Засгийн газрын түвшинд удаа дараа хэлэлцэж, ажилласны үр дүнд хоногт хилээр гарч буй авто машины тоо даруй 2-3 дахин өсөж 921-д хүрэв. Сүүлийн хоёр 7 долоо хоногт 1,202 мянган тонн нүүрс экспортолсон нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. "Боомтын сэргэлт"-ийг Coal Mongolia 2022 чуулга уулзалт, үзэсгэлэн онцлох болно.
  • УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
  • Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ. Тус чуулганд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 20 орчим компани, тэдний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид оролцож байна. “Соёл, спорт цогцолбор”-ын Ёл танхимд зохион байгуулагдаж байгаа тус чуулганы эхний өдөр “Ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд баримтлах төрийн бодлого, салбар хоорондын уялдаа, уул уурхайн салбар ба орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, техник технологи гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдаж, панел хэлэлцүүлэг өрнөнө. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж үг хэлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Г.Ёндон нарын мэндчилгээг дамжууллаа. 
  • Монголын ОҮИТБС-ын уламжлал болсон говийн бүсийн ил тод байдлын чуулган "Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт" нэртэйгээр энэ сарын 23-24-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад зохион байгуулагдах гэж байна.
  • “Coal Mongolia” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга, үзэсгэлэн нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн гэдгийг та бүхэн мэдэх билээ. Тус чуулга уулзалт нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.
  • "Монгол Нүүрс Ассоциаци"-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Монголын нүүрсний экспортын төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр энэ онд “Монголын нүүрсний экспорт гуч гаруй сая тоннд хүрэх боломж бийг тодотгосон. Хэдийгээр манай улсад экспортын ердөө зургаахан сарын хугацаа үлдээд байгаа ч хил гаалийн нөхцөлийг нааштайгаар шийдвэрлэж чадвал ийм боломж байгааг тэрбээр уламжилсан юм. Шивээхүрэн боомтын тээвэрлэлт сэргэсэн үед энэхүү зорилт биелэх боломж бий. Гэхдээ үүний тулд манай улс он дуустал сард дунджаар 3.5 сая тонн нүүрс экспортлох шаардлагатай болоод байгаа юм.
  • Ногоон эрчим хүч дэлхийн тренд болоод байгаа өнөө үед манай улс “Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн үнэлгээ”судалгааны үр дүнг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд танилцууллаа. Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” болох АМЕП-2 хөтөлбөрийн хүрээнд АМГТГ-ын санаачлагаар Үндэсний геологийн алба, Монгол Улсын Их сургууль, Австралийн “Сайпер” зөвлөх компани хамтран зургаан сарын турш метан хийн нөөцийн судалгааг хийжээ.
  • Канадын Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын 90 дэх удаагийн чуулган (2022.06.13) эхэллээ. "Монголын өдөр"-ийг нээж Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар үг хэлэв.
  • "PDAC 2022" хурлын эхний өдөр Монголын хөрөнгө оруулалтын хурал (Mongolia@PDAC2022) болно. Энэхүү хуралд салбарын яам, агентлаг, төрийн бусад төлөөлөл, Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайд Я. Ариунболд болон Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф, мөн салбарын томоохон компаниудын төлөөлөл оролцоно. Тодруулбал тус хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон, хоёр улсын Элчин сайд нар үг хэлэх бол хурлын хоёр дахь хэсгийн эхэнд Үндэсний геологийн албаны дэд дарга Б. Уянга “Ногоон шилжилтийн эрин дэх Монголын түүхий эд нийлүүлэлтийн нөөц бололцоо” сэдвээр сонсгол тавина.
  • Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилго бүхий цахим сургалт (2022.06.10) боллоо. Сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нээж үг хэлэн, УУХҮЯ-наас геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж буй эрдэс баялгийн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж буйд холбогдох албаны хүмүүст талархал илэрхийлэв.
  • Байгууллагын гол цөм нь ажилтан, ажиллагсад. Удирдлага чиг үүрэг өгч ажилтан биелүүлснээр байгууллага хөгждөггүй. Харин бүх ажилтан тухайн байгууллагад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэнээр хөгжиж эхэлдэг. Ажилтан та эрхтэй бас үүрэгтэй. Хэрэв шаардлагатай зарим хууль танай байгууллагад хэрэгжихгүй байгаа бол хуулиа дагаж мөрдөхийг шаардах эрх ажилтан танд бий. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ–ын боловсруулсан “Салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалтын хөтөлбөр”-ийн гол санаа нь энэ.
1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 47 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 11 цаг 14 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.