“Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь CGL 210 Зэсийн баяжмалын Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ) үйлдвэрлэх ажлыг ISO 17034:2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавигдах шаардлага” олон улсын стандартад нийцүүлэн, Оюутолгойн зэсийн баяжмалын дээжээр үйлдвэрлэж, 2021 оны арванхоёрдугаар сард баталгаажуулсан.
Тус АСЗ нь 11 элементийн агуулгыг аттестатчилж, тэдгээрийн хэмжлийн эргэлзээг тогтоосон бөгөөд гэрчилгээнд нэмэлтээр 18 элементийг мэдээллийн утгаар оруулсан. Энэхүү АСЗ-ыг дотоодын хэрэглэгчдэд болон дэлхийн зах зээлд өөрийн дистрибьютер байгууллагаар дамжуулан худалдан борлуулж байна.