Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүргэтэйн орд газарт газрын ховор элементийн хайгуул хийхээр ирсэн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа ч төрөөс дорвитой шийдвэр гараагүй байна. Учир нь 2012-2013 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь Халзан бүргэтэйд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч тус компанийн үйл ажиллагаа олон зөрчилтэй гэсэн мэдээллүүд хэвлэлээр гарч, тухайн үеийн аймгийн удирдлага анхааралдаа авсан билээ. Улмаар хяналт шалгалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад, анх 2001, 2004 онд “Монтем” компанид олгогдож, дараа нь /2011 онд/ “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанид шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.3, 26.3.1, 26.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж олгосон, мөн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хугацаандаа