Хууль, Төсөл

  • Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрхзүйн зохицуулалтыг бий болгох зорилготой. Хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, БНЭУ-тай хийсэн зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэх ач холбогдолтойг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.22)Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдэв.
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8% нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9% дэмжив.
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти-ийг хүчингүй болгосон” хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлэв. Энэ нь одоогийн 2020 оны төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгөөр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-тай тэнцэх мөнгөн дүн юм. Сангийн сайд “Товчхондоо, Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ” хэмээн өөрийн twitter хуудаснаа жиргэлээ. Түүний мэдэгдснээр, Монголын байгалийн баялгийн сангууд болох Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг нь ямар ч орлогын эх үүсвэргүй болох аюул нүүрлээд буй аж.
  • Үндсэн хуулийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой нэгдүгээр бүлгийн заалтаас болж монголчуудын нэг хэсэг нь хөлжиж, нэг хэсэг нь ядуурсан тухай  тайлбар их явдаг.  Улстөрийн эрх мэдэлд шунаж, ашигт малтмалын томоохон ордуудад эзэн суух шалтаан нь Үндсэн хуультай холбоотой  гэх өрөөсгөл, эцэс төгсгөлгүй маргаан дунд зуны  нарлаг өдрүүд улиран одов. Байгалийн баялгийг өмчилсөн  өнөө алдарт “30 гэр бүл”-ийг  ч мөнхүү Үндсэн хууль л “төрүүлжээ”.   Үндсэн хуулийн 6.1-ийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-ын  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт маш сайн зохицуулалт, үүнийг огт хөндөх хэрэггүй хэмээн мэргэжлийн хуульчид, эрдэмтэн мэргэд учирлаж байгаа.
  • Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй МУУҮА, “Нүүрс” ассоциацийн Ажлын алба танилцсан. Гэхдээ хоёрхон хоногийн хугацаанд танилцаад саналаа өг гэсэн нь хугацааны хувьд давчуу байлаа.
  • Mongolian Mining Journal Уул уурхайн тухай хуулийн төслийг хүргэж байна. Энэхүү төсөл нь 2017 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаарх хувилбар юм.
  • Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн мөчлөгүүдийг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн явдалд цэг тавих шинэ хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.
  • Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар төслийг Та бүхэнд танилцуулж байна. Энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санжүүжилтээр “Хоган Ловеллс” (Hogan Lovells) хэмээх олон улсын хуулийн фирм боловсруулан Уул уурхайн яамд танилцуулаад байгаа юм. Та бүхэн Загвар гэрээний талаарх санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар илгээнэ үү.
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль , Газрын хэвлийн тухай хууль , Ашигт малтмалын тухай хууль , Газрын тосны тухай хууль , Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль , Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль , Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль7 болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
  • Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
  • 1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулга бүхий 471 дүгээр зүйл нэмсүгэй.
  • Уул уурхайн яамнаас Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийсэн бөгөөд удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх аж.
  • Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.
  • 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  • Өнгөрсөн 6 дугаар сарын 30-нд батлагдсан ”Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын дэлгэрэнгүйг...
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг албан бус эх сурвалжаас авсан байдлаар Та бүхэнд хүргэж байна.Энэхүү найруулга нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хуулийн редакц хийгээгүй хувилбар болно.
  • УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төсөл дээр УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байсан нь багагүй цаг авсан. Гол маргаан нь Стратегийн ордтой холбоотой заалтууд байв.
1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 51 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
  • 2021-09-09 10:57
    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.