Технологи

  • Металлургийн салбарын тухай мэдээ мэдээлэл эх хэл дээр маш хомс байдаг тул металлургич мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд анхны цахим сэтгүүлийг эрхлэн гаргажээ. “Монголын Металлургичдын виртуал уулзалт 2021”-ийн үр дүнд тус цахим сэтгүүл бүтсэн ба энэхүү уулзалт, арга хэмжээ энэ онд мөн зохион байгуулагдах юм байна. Сэтгүүлд “Монгол улсын Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүсийн төмрийн хүдэрт агуулагдах кобальтыг ялгах боломжийн тухай” зэрэг олон сонирхолтой нийтлэл хэвлэгджээ.
  • Үйлдвэрлэл технологийн парк (ҮТП) нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй зэс хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл юм.
  • “Кью Эс Си” ХХК нь БНХАУ-ын "MCC-CERI" компани болон Монгол Улсын “Кью Эм Си” зөвлөх компаниудтай хамтран боловсруулсан бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 га газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр олгоод байна.
  • LeopardTM DI650i Шинэ цагийн манлайлагч Шинэ загварын бүрэн автоматжсан  LeopardTM DI650i  өрөм нь том хэмжээний цооногийн өрөмдлөгийг шинэ түвшинд гаргана.
  • 2019 онд нэр хүндээ хурдтай өсгөж чадсан устөрөгч нь энэ жил шинэ мэдээ дуулгав. Устөрөгч бол хүлэмжийн хийг бууруулах үндсэн технологи бөгөөд хувьсгал авчрагч (game-changer) хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг (International Energy Agency) -аас зарласан юм. Хүлэмжийн хийг бууруулах аргыг эрс өөрчилж, сэргээгдэх эрчим хүчийг шинэ шатанд хүргэнэ гэж устөрөгчийг үзэж байна.  Нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчээр нүүрсний хэрэглээг бүрэн халах бололцоогүй хэвээр байгаа билээ. Устөрөгчийн хувьд сэргээгдэх эрчим хүчний шинэ төлөөлөл биш агаад арван жилийн турш эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэж нэрлэгдэж ирсэн.
  • “Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны үр дүнг өнөөдөр (2020.12.17) цахимаар хэлэлцэнэ. Энэхүү судалгааны ажлыг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) гүйцэтгэсэн байна. Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл нь Монгол Улс багтсан  нийт 5 оронд хэрэгжжээ. Төслийг Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж буй бөгөөд Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлсэн байна.
  • Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
  • Блокчейн гэхээр крипто валют буюу биткойн гэж ойлгох ойлголт түгээмэл. Биткойн нь блокчейн технологид тулгуурласан хэдэн зуун аппликейшнээс хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан ердөө нэг л төсөл юм. Хүн төрөлхтний уламжлалт санхүүгийн харилцаа Засгийн газар, банк, нотариат зэрэг итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотой явагдаж ирсэн. Тэрхүү үйл ажиллагаанд гуравдагч талын зардал, чирэгдлээс гадна авлига, үл итгэлцлийн асуудал үүсдэг сул талтай. Хамгийн түрүүнд санхүүгийн салбарт нэвтэрсэн блокчейн технологи бол тархалттай бүртгэлийн систем бөгөөд дундын зуучлагчгүй шууд харилцах дэд бүтэц гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл нээлттэй, шилэн дансны зарчмаар бүртгэгддэг. Хараат бус, гуравдагч талын оролцоогүйгээр үндсэн хэрэглэгч өөрөө хянах тогтолцоо юм. 
  • Манай компани 1999 онд дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Уул  уурхай, зам барил­га, орон сууц, нийтийн аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн бага, дунд оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчдээс эх орныхоо хэрэглэгчдэд баталгаат чанар, өргөн сонголттойгоор нийлүүлж ирлээ. Бид дэлхийд салбартаа тэргүүлэгч 50 гаруй брэндийн Монгол дахь албан ёсны цорын ганц борлуулагчаар ажиллаж байна. Тухайлбал, хэрэглэгчдийн сайн мэддэг агуулахын сэрээт ачигч үйлдвэрлэгч “Toyota”, цахилгаан багаж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Макita”, бага оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Honda” зэргийг нэрлэж болно.
  • XXI зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн IV хувьсгал ч гэж тодорхойлдог. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов. Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ.  12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29% нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбараас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.
  • Зэс баяжуулах үйлдвэр, зэс хайлуулах, зэсийн гидрометалургийн технологиор нь “Оутотек”-ийг монголчууд түлхүү мэддэг. Финландад төвтэй “Оутотек” компани нь Монголын зэс, алт болон нүүрсний салбарт өөрийн технологийн дэвшлийг хэдийнэ нэвтрүүлээд буй юм.  “Эрдэс боловсруулалт болон металургийн салбар дахь “Оутотек”-ийн дэвшилтэт технологиуд” сэдэвт  семинарыг Монгол дахь салбар компани болох “Оутотек Монголиа” ХХК   6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 
  • Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.
  • Уул уурхай, эрүүл мэндийн тусламж, цэрэг хүчний байгууллага гээд  байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна. “Ай Ти Зон” компанийн UC мэргэжилтэн Б.Мөнхзаяатай харилцаа холбооны дэвшилтэт технологи болох “Тоон радио холбоо”-ны талаар ярилцлаа. 
  • Магадгүй та гадуур алхаж явахдаа энд тэндгүй харагдах хяналтын камерыг хардаг байх. Энэхүү камерын технологи нь харагдаж байгаагаасаа хавьгүй ихийг хийх чадвартай болсныг видео аналитик гэх ойлголтоор баяжин шинэ тутам үсрэнгүй хөгжиж буй системээс олж мэдэж болно. Дэлхий дахинд энэ технологи хурдацтай нэвтэрч, одоо Монгол улсад үүнийг хэрэглэж, үр ашгийг нь хүртэх цаг үе дээрээ ирээд байна. Тэгвэл яагаад энэ технологийг ашиглах ёстой, тэр нь тухайн байгууллагын бизнест ямар ашигтай талаар “ITZONE” компанийн Системийн интеграцчилалын газрын дарга Б.Энхтайвантай ярилцаж, видео аналитик өгөгдлийн ач холбогдлын талаар тодруулснаа хүргэе. 
  • Сүүлийн жилүүдэд манай алт, жонш, нүүрс, төмрийн хүдрийн уурхайд олноор сонгож авсан бүтээгдэхүүн бол D275A-5 бульдозер юм. Тус бульдозер нь олон уурхайд амжилттай ашиглагдаж ажлын бүтээмж болон бэлэн байдал өндөртэй ажиллаж байна.
  • “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь Катерпилларын харилцагчдадаа шинээр танилцуулж байгаа “CAT Connect” үйлчилгээ буюу Катерпилларын машин техникүүдийнхээ үйл ажиллагаа, эвдрэл гэмтэл зэрэг төрөл бүрийн ашиглалтын мэдээллийг цаг тухайд нь алсаас хянаж, удирдан зохион байгуулах боломжийг Монголын нийт харилцагчдадаа амжилттай нэвтрүүлж байна.
  • Уул уурхайн компаниуд экскаватор сонгож авахдаа манай эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицож ажиллахыг нэн түрүүнд анхаардаг. Үүнээс гадна тухайн компанийн хосолж ажиллах автосамосвалд экскаваторын шанаганы хэмжээ болон бусад техникийн үзүүлэлтүүд тохирох учиртай.
  • Онцлох мэдээний буланд бизнес эрхлэгчдэдээ CAT Reman сэлбэгийг танилцуулж байна.
  • Хөдөлгүүр бол тухайн техникийн хамгийн өртөг өндөртэй, амин чухал хэсэг юм. Түүний эвдрэлийн зонхилох хувь нь хөргөлтийн шингэн чанараа алдсанаас үүдэлтэй байдаг.
  • Барилга угсралт, уул уурхайн тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн Bauma Германы Мюнхен хотноо дөрөвдүгээр сарын 11-17-нд амжилттай болж өндөрлөлөө. Гурван жилд нэг удаа болдог тус үзэсгэлэнгийн өмнөх удаагийнх нь 2013 онд болсон бөгөөд 57 орны 3421 компани үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, хагас сая гаруй хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Мюнхенд дараагийн Bauma 2019 оны дөрөвдүгээр сарын 8-14-нд болох юм байна. Тус үзэсгэлэн нь мөн Хятадын Шанхай, Энэтхэгийн Мумбай хотод зохиогддог. 

1 2 3 4
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 57 мин
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо.
  • 1 цаг 50 мин
    Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой. 
  • 2 цаг 58 мин
    Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
  • 6 цаг 40 мин
    Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
  • 8 цаг 32 мин
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.