Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй төрийн өмчит компаниуд тойрсон цаг үеийн асуудлаар The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
тайлан мэдээллийг олон нийтэд ил тод тайлагналын нэгдсэн механизмтай болгоно
Төрийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оруулаагүй. Иймд тус хуулийг өөрчлөхөөр болж байна. Зарчмын ямар өөрчлөлтүүд оруулах вэ?
Юуны өмнө, танай сэтгүүлийн уншигчидад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн харилцаанд шилжин өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар 1996 онд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсан.