Оюутолгой
ДОМИНИК БАРТОН: ИРЭЭДҮЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ РИО ТИНТО-Г МОНГОЛ РУУ ХӨТӨЛСӨН
Манай улсад зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн чуулган 2023”-д “Рио Тинто” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг хүрэлцэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон билээ. Хүндэт зочдын бүрэлдэхүүнд “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон, Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм
Далд уурхайн далд нөлөө
Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийж Галбын говийн алтан шаргал гадаргаас доош километр гаруй гүнээс зэс, алтны агууламж бүхий хүдрийн биетийн анхны дээжийг олборлолоо. Энэ нь яах аргагүй “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид болох Монгол Улс болон “Рио Тинто” компани, түүний хувь эзэмшигчдэд баяртай мэдээ байлаа.
Оюутолгой 312 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ
Оюутолгой компани энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн байна. энэ нь нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тоннд хүргэх зорилтын эхлэл гэдгийг мэдээллийн үеэр хэлэв.
Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг үзэглэлээ
“Оюутолгой” компани Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана. Тэд өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа. Талууд уулзах үеэр Оюутолгойн төслийнхөн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулахын сацуу мод хэрхэн тарьж, ургуулж буй богино хэмжээний бичлэг үзүүлэв.
ОЮУ ТОЛГОЙН эрчим хүчний хэрэглээ
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу Толгой уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г 2022 онд байгуулсан билээ. 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсноор Оюу Толгой уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох болно. Мөн гүний уурхайн ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах, гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай
Оюутолгойн далд уурхай эргэлтэд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бол монголчуудын хүсч буй хүлээлт. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13. Түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж буй өдөр. Өнөөдөр “Оюутолгой” төсөл гүний уурхайн олборлолтоо эхлүүлэн 18 дугаар цооногоос олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал олборлон экспортлож буй юм. Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайн нээлтийг Улаанбаатар хотын төв цэгийн урд талд байрлах Шангри-Ла зочид буудлын “Ball room” танхимд цугларсан зочид нэг цаг хугацаанд хамтдаа үзэж түүхэн гэрч болсон юм. Тус компани сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тиймээс түүхэн үйл явц хэмээн нэрлэж буй.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Гүний уурхайн нээлтийн ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүн, 66 хувийг эзэмшигч Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон уурхайчин хамт олон оролцож байна.
“Оюутолгой” дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад 3 дахин бага ус хэрэглэдэг
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тэргүүтэй удирдлагын багийнхан гуравдугаар сарын 2-ны өдөр компанийнхаа 2022 үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.
Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ууганбаяр, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг Өмнөговь аймаг болон Ханбогд сумын Байгаль орчны газар, Говийн сав газрын захиргаа, Ханбогд сумын малчдын төлөөллөөс бүрдсэн комиссын шалгалтаар 93.4 хувийн үнэлгээ авсан.
Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолт энэ сард эхэлнэ
“Оюутолгой” ХХК-ийн 2022 оны дөрөвдүгээр улирлын тайланг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон удирдлагын багийн гишүүд өнөөдөр /2023.03.02/ танилцууллаа.
Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюутолгой” ХХК 2022 онд аюулгүй ажиллагааны хувьд өндөр үр дүнтэй ажилласан. Байгаль орчин, засаглалын чиглэлээр Ханбогд сумыг хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн хурдасгуур” санг байгууллаа. Ингэснээр Ханбогд сумыг тогтвортой хөгжүүлэх суурь тавигдаж байна.
ШУТИС-ийн оюутнууд компьютерын иж бүрэн лабораторид мэргэжлийн 17 программ эзэмшинэ
Рио Тинто Монгол (РТМ), Оюу толгой (ОТ) компаниуд хамтран Геотехникийн оюутан, профессоруудад зориулсан компьютерын иж бүрэн лаборатори байгуулж Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д хүлээлгэн өглөө. Энэ нь тус байгууллагуудын Гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй 2.42 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төслийн нэг хэсэг юм.
Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд 825.9 тэрбум төгрөг зарцуулна
Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.