TV

2012-03-13

 

 


“Хөгжил” хөтөлбөр

Анхны нэвтрүүлэг маань “Одоо л сайхан амьдарна даа” нэртэй байлаа. Бид сайхан, өөдрөг тэмүүлэлтэй нэвтрүүлэг хийх гэж эхнээсээ зорьсон юм. 2011 оны дөрөвдүгээр сард “Хөгжил” студийн уран бүтээлчид анхны зураг авалтдаа гарсан билээ. Хаврын хавсарга нүдсэн бүүдгэр өдрүүдэд манай уран бүтээлчид гэгээлэг нэвтрүүлэг хийхээр өмнийн говийг зорьсон...

The Mongolian Mining Journal дэргэдээ телевизийн хөтөлбөр бэлтгэх баг шинээр байгуулж, 2011 оны гуравдугаар сард студийн танхимаа тохижуулж эхэлсэн. Тэр өдрөөс хойш “Хөгжил” студийн 50 гаруй уран бүтээлийн нэвтрүүлэг төрж, телевизийн олон сувгаар үзэгч олонд хүрчээ. Тус студийн уран бүтээлийг тогтмол цацдаг гурван суваг байдаг бөгөөд C1, Eagle, 25 дугаар сувгуудын үзэгч олонтой сайн цагуудаар “Хөгжил” хөтөлбөр цацагдаж байна.

Эх орны хөгжлийн замд хурд, эрч нэмэх тэмүүлэл тээсэн манай нэвтрүүлгүүд ийнхүү “Хөгжил” нэрээрээ үзэгч олонд хэдийнэ танигдсан юм. “Одоо л сайхан амьдарна даа” нэртэй анхны нэвтрүүлгээ хийхээр сэтгүүлч Г. Идэрхангай, зураглаач М. Энх-Амгалан нар маань өмнийн говийг зорьж явсан бол “Хөгжил” студийн дараагийн уран бүтээлүүд өдрөөс өдөрт чанаржиж, эдүгээ хилийн чанадад зохион байгуулагдаж буй хөрөнгө оруулагчдын гол хурлуудын тухай, уул уурхайн боловсруулах үйлдвэрийн шилдэг технологуудын талаар өгүүлсэн шинэлэг шийдэл, график дизайны өргөн агууламжтай хөтөлбөр болон өргөжөөд байна.

Монгол орны уул уурхайн салбарын эрх зүй, хөрөнгө оруулалтын  орчны талаарх анализ, мэтгэлцээн зэрэг асуудлыг олон талаас нь харуулсан нэвтрүүлгийг “Хөгжил” бэлтгэдэг. Уран бүтээлийн хөтөлбөрөөс гадна телевизийн шторк, баримтат кино зэргийг уул уурхайн салбарын тухай баялаг статистик, дуу дүрсний архивтаа үндэслэн манай хамт олон бэлтгэдэг. Өнгөрсөн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт өрнөсөн томоохон бүхий л үйл явдлын баялаг архив “Хөгжил” студид хадгалагддаг.

The Mongolian Mining Journal ба “Хөгжил” студийн сэтгүүлчид тус бүрийн чиглэлээр мэргэшин ажилладаг. Санхүүгийн зах зээлийн тухай тойм нэвтрүүлгийг сэтгүүлч С. Болд-Эрдэнэ; түүхий эдийн үнэ ханш, зах зээлийн хандлагын тухай шинэ мэдээлэл, урьдчилсан таамаглал бүхий цогц нэвтрүүлгийг Б. Төгсбилэгт; дэд бүтцийн оновчтой шийдэл, уул уурхайн салбарын эрх зүйн орчны анализийг сэтгүүлч Г. Идэрхангай; байгаль орчин, орчин үеийн технологийн тухай асуудал дэвшүүлсэн хөтөлбөрийг сэтгүүлч О. Хосцэцэг  нар үзэгч Танд тогтмол бэлтгэн хүргэж байна. 

 

 

Хөгжил студийн бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг энд дарж сонирхоно уу.

 

 

 

 

Mongolian Mining Journal

99997400

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ