Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монгол-Хятадын Тээврийн хэлэлцээрийг шинэчилнэ

Өвөрмонголын Бугатын Авто машины үйлдвэрт хоногтоо хүнд даацын 34 машин үйлдвэрлэдэг. Энэ нь зөвхөн Монгол улсаас нүүрс тээвэрлэх хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл. Манай нийслэлд жилдээ нэг сэргэдэг нүүрсний хэрэглээ  өмнийн  хязгаар тийш өдөрт хэдэн мянган тонноороо ачигдан гарч байна. Монгол улсад ашигт малтмалын тээвэр 2005 оноос эхэлсэн ба  сүүлийн жилүүдэд энэ төрлийн тээврийн хэмжээ эрс нэмэгджээ. Сүүлийн хоёр жилд  нүүрс тээвэрлэх  зөвшөөрөл авах аж ахуй нэгжийн тоо ч эрс өсч байна.  2005 онд хоёрхон компани зөвшөөрөл хүсч байсан бол  2006 онд 17, 2007 онд хориод аж ахуй нэгж, энэ оны байдлаар 54 аж ахуйн нэгж хүсэлт гаргажээ.
Нүүрс тээвэрлэлтэд явж байгаа тээврийн хэрэгслүүд нь 80-100 тоннын  хүнд даацын машинууд байдаг. Уг машин нь 60 тоннын даацтай боловч тэдгээрт ихэвчлэн 80-100 тонныг  ачдаг. Нүүрсний тээвэрт БНХАУ ба Германы  хамтарсан “Нордмент“ үйлдвэрт үйлдвэрлэсэн машинуудыг ашигладаг аж.


Дэлгэрэнгүйг MMJ сэтгүүлээс захиалан уншина уу.