Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бусад...
БАЯЛГИЙН САН НЬ ТӨСВИЙН ДАРАМТЫГ ДАРАХ САНХҮҮГИЙН НӨӨЦ БИШ Одоо ашиглаж буй баялгаасаа хойч үедээ үлдээж чадах уу. Монгол Улс "Чингис хаан Үндэсний баялгийн сан” (ҮБС)-г байгуулснаар энэ асуултад институцийн түвшинд хариулт өгөх эхлэлийг тавьсан. Гэвч сангийн хөрөнгө нэмэгдэхийн зэрэгцээ Төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын ногдол ашиг болон сангийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд зарцуулж байгаа нь баялгийн сангийн хуримтлалын үндсэн зорилгод хэр нийцэж байна вэ гэсэн асуулт урган гарч байна.
КЭЙИЧИ ЁОНЭХАРА: “КОМАЦУ” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН БҮХИЙ Л ХУГАЦААНД ХАРИЛЦАГЧДАА ДЭМЖИН АЖИЛЛАНА 2026 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо “Комацу” брэндийн Төлөөлөгчийн газар байгуулагдсан билээ. Энэ хүрээнд Төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Кэйичи Ёонэхаратай ярилцлаа.
Т.ПҮРЭВ-ОЧИР: ТҮҮХИЙ ЭДИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛД ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ БАЙНА Монгол Улсын хэмжээнд баяжуулалтын түвшинд хэд хэдэн их сургууль үйл ажиллагаа явуулж, инженер, боловсон хүчнийг бэлдэж байна. Харин боловсруулалт болон гүн боловсруулалтын чиглэл хязгаарлагдмал байгаа. Энэ салбарт хүний нөөцийн асуудал аль хэдийн үүсчихсэн гэхэд болно.
Д.БОЛДСҮХ: "ТРАНСВЕСТ МОНГОЛИА” ХХК ҮНДСЭН ТАВАН ТӨРЛИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ТӨВЛӨРӨН АЖИЛЛАДАГ “Трансвест Монголиа” ХХК нь 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө 17 жил тасралтгүй ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд тус компани үйл ажиллагааны чанараа улам нэмэгдүүлж, Монголын уул уурхайн компаниудын эчнээ танил болжээ. “Комацу” брэнд үйлдвэрээс хэрэглэгч рүү улам ойртож, Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа байгуулсан билээ. Энэ хүрээнд “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүхтэй ярилцлаа.
АЖИЛ ХАЯЛТЫН УЛМААС ЧИЛИЙН ЗЭСИЙН УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХОЁР ДАХИН БУУРАХ ТӨЛӨВТЭЙ Чилийн Antofagasta компанийн Centinela зэсийн уурхайд өрнөж буй ажил хаялтын нөлөө арваннэгдүгээр сард бүрэн мэдрэгдэж, үйлдвэрлэл хоёр дахин буурч болзошгүй гэж үйлдвэрчний эвлэлүүд Пүрэв гарагт /2026.10.08/ мэдэгдэв.
УУРХАЙН ШИНЭ ТӨСЛҮҮД ИЛҮҮ ГҮН РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА Блокчлон олборлох арга нь их хэмжээний хүдрийг харьцангуй бага зардлаар олборлох боломжтой далд уурхайн аргачлалын нэг гэдгээрээ онцлог. Энэхүү аргыг томоохон гүний уурхайн ашиглалтад өргөнөөр хэрэглэдэг аж. "Caving 2026" хурлын үеэр гүний уурхайн олборлох аргын зураг төсөл, геотехник, үйлдвэрлэлийн төлөвлөлт, олборлолтын үеийн хүндрэлүүд, автоматжуулалт, газар хөдлөлтийн мониторинг зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан хэлэлцүүлгүүд өрнөлөө.
MININGWEEK & MINEPRO 2026 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР КОМАЦУ D155 БУЛЬДОЗЕР ЗАРАГДЛАА MiningWeek & MinePro 2026 үзэсгэлэнгийн үеэр /2026.09.17/ “Трансвест Монголиа” ХХК-ийн танилцуулахаар бэлдсэн бульдозер зарагдаж, харилцагчдаа хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.
ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ НЬ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ШИНЭ СОЁЛ Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хүний эрхийн мэдрэмжтэй хандлага, аливаа зөрчил, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь тухайн компанийн нийгмийн зөвшөөрлийг бэхжүүлэх үндэс нь болдог. Тухайн байгууллага, компани нь эрхэлж байгаа үйл ажиллагаа, ханган нийлүүлэлтийн сүлжээ, бизнесийн харилцаанаас үүдэн хүний эрхэд үүсч болзошгүй, бодитоор үүсэх эрсдэлийг урьдчилан илрүүлж, үнэлэн, улмаар бууруулах арга хэмжээний цогц шийдэл болох Хүний эрхийг хамгаалах нэгдсэн аргачал буюу "Хүний эрхийн магадлан шинжилгээ" Human Rights Due Diligence-ийг нэвтрүүлэх явдал юм.
“CAVING 2026” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА Блокчлон болон дэд түвшний нураан олборлох (Block and Sublevel Caving) технологи, судалгааны чиглэлээрх “Caving 2026” олон улсын бага хурал наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
"ХАНБОГД-ШАРЦАВ" ГЕОПАРКИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Монголын анхны геопарк болох “Ханбогд-Шарцав” Өмнөговь аймагт нээгдлээ. Үлэг гүрвэлийн өлгий нутаг Шар цав, геологийн сонирхолтой тогтоц Ханбогдын боржингийн массиваар овоглосон “Ханбогд-Шарцав” хэмээх геопаркийг цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болгон хөгжүүлэх чухал алхам болж байна.
ГАН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУД Энэхүү графикт Дэлхийн гангийн холбооны түүхий гангийн үйлдвэрлэлийн мэдээлэлд үндэслэн 2025 онд ган үйлдвэрлэлийн хэмжээгээр тэргүүлсэн орнуудын жагсаалтыг харуулжээ.
МЕГА СЭЛБЭГ ХХК ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН “SAFETY DAY 2026” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Мега Сэлбэг ХХК-ийн зүгээс харилцагчдадаа зориулан “Safety Day 2026” өдөрлөгийг өнөөдөр /2026.06.17/ зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр ХБНГУ-ын “UVEX” болон “UVEX Sports”, Америкийн “Hex Armor”, Францын “Heckel” зэрэг брэндийн бараа бүтээгдэхүүн, хувийн хамгаалах хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг танилцуулсан юм.
ОЛОН УЛСЫН УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД “БИДНИЙ МЭРГЭЖИЛ, МАНЛАЙЛАЛ, ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг угтан жендерийн эрх тэгш байдлын тухай хууль болон салбарын жендерийн бодлогын хэрэгжилтийг дэмжих сарын аяны хүрээнд “Бидний мэргэжил, Манлайлал, Ирээдүй” арга хэмжээг зохион байгууллаа.
Индонез улс түүхий эдийн экспортод тавих төрийн хяналтыг бэхжүүлэх төлөвлөгөө баталлаа Индонезийн Худалдааны яам Даваа гарагт засгийн газарт нүүрс, дал модны тос, төмрийн хайлшны экспортод тавих төрийн хяналтыг чангатгах зорилго бүхий тусгай журам баталсныг зарлалаа. Энэ нь Ерөнхийлөгч Прабово Субиантогийн тус улсын байгалийн баялгаас олох орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Хятадад хийсэн айлчлалын үр дүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 5-р сарын 19-20-нд Бээжинд уулзах үед хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл хийлээ.
АСТАНАГИЙН УУЛ УУРХАЙ, МЕТАЛЛУРГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ Астанагийн уул уурхай, металлургийн (AMM буюу Astana Mining & Metallurgy Congress) 16 дахь удаагийн чуулга уулзалт 6-р сарын 11-12-ны өдрүүдэд Hilton Astana зочид буудалд болно. Уг арга хэмжээнд дэлхийн уул уурхайн салбарын тэргүүн компаниуд, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид оролцож, Казахстаны уул уурхай, металлургийн салбарын ирээдүйн талаар хэлэлцэнэ.
ХАСУ ДАЯН ХХК ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ КОМПАНИ БОЛЛОО Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй  өдөрлөг – 2026” арга хэмжээний үеэр орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, говь нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжүүдийг шалгаруулж аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж шагналыг гардууллаа.
ТАНИЛЦ: 2025 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 50 КОМПАНИ Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр /2026.05.04/ шилдэг татвар төлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд нар шагнал гардууллаа.
“Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн үзэсгэлэн” 5-р сарын 8-10-нд зохион байгуулагдана Шинэ эрин үед уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, шинэ бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэн” 2026 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монгол дахь Чилэчуань олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах аж.
УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготой уул уурхайн нээлттэй өдөрлөгийг 5 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулах аж.
1 2 3 4