Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future

Бидний тухай

THE MONGOLIAN MINING JOURNAL СЭТГҮҮЛ
 

Уул уурхай эдийн засгийн мэдээллийн англи, монгол хэл дээрх Монголын анхны сэтгүүл. Монголд мэргэжлийн сэтгүүлийн өнгө төрх загварыг тодорхойлж, уул уурхайн салбарынхан, хөрөнгө оруулагчдад мэдээллийн анхдагч эх сурвалж болж чадсан 15 жилийн туршлагатай редакц  юм.  

2008 оны арваннэгдүгээр сард анхны дугаар хэвлэгдсэн.  Хөгжлийг бүгд хүсдэг. Харин хэрхэн хөгжих тухайд олон байр суурь сонсогддог. Тэрхүү төрөл  бүрийн үзэл бодлыг ойртуулж, ойлголцож чадвал хөгжилд хүрэх зам дөт болно. Хөгжлийн тухай хамгийн ихээр маргаж байсан цаг үед MMJ мэндэлжээ.

 

MMJ  нь хэн нэгнээс хараат бус, бие даасан хэвлэлийн редакци бөгөөд нийгэм дэх олон талт байр суурийг нээлттэй, тэнцвэртэй нийтэлдэг. Уул уурхай, эдийн засаг, бизнесийн сэдвээр мэргэшсэн, олон жилийн туршлага хуримтлуулсан сэтгүүлчдийн баг ажилладаг.  

Уул уурхай, эдийн засаг,  улс төрийн шийдвэр, үйл явдлын анализ, задлан шинжилсэн тойм, судалгаа, хандлага илэрхийлэх чиглэлд түлхүү анхаарч  мэргэжлийн эх сурвалжуудтай харилцаж, бодитой мэдээлэл түгээдэг.  Мөн уул уурхайн судлаач, шинжээч, хуульч зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй аналистууд судалгааны  байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг.

Жил бүр Улаанбаатар хотод зохиогддог Discover Mongolia, Mongolia Mining, Gold Mongolia, Coal Mongolia,  Invest Mongolia, Еxpo Mongolia,
Монголын геологи хайгуулын RoundUp  арга хэмжээний мэдээллийн албан ёсны түнш байгууллага ба эдгээр чуулга уулзалт, үзэсгэлэн, хурлын  Media Sponsor  байгууллагаар ажилладаг арвин туршлагатай.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон төр, засгийн  албаны хүмүүс, хөдөө орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа  эрхэлдэг үндэсний компани, ханган нийлүүлэгчид өргөнөөр захиалан уншиж байна. Мөн хилийн чанад дахь  уншигч, захиалагч, компаниудад “Монгол шуудан”-гаар дамжуулан сэтгүүл хүрдэг. 


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг судалгаа, санал асуулгын дүнд “2008, 2012, 2013, 2016 оны Үндэсний шилдэг сэтгүүл, 2018 оны МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн шагналаар  тус тус шалгарсан.

 

Мэргэжлийн редакц Та бүхэнд агуулга ба хэвлэлийн өндөр чанартай бүтээгдэхүүнээ санал болгож байна.

 

 Төв шуудан

 Интер ном
 Интер ном "Гандирс" салбар
 Номин УИД, супермаркет
 Номин УИД, 6-р давхрын номын дэлгүүр
 "Оргил" Зайсан дахь худалдааны төв, супермаркет
 "Улаанбаатар" их дэлгүүрийн 5-р давхар, "Мир" номын дэлгүүр
 "Гранд Плаза" 4 зам, супермаркет
 "Гранд Плаза" 4 зам, 4-р давхар "Мир" номын дэлгүүр
 "UB Март" дэлгүүрийн супермаркет
 Төрийн ордон дахь хэвлэл борлуулах цэгүүдэд тус тус худалдаалж байна.