Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг Эрчим хүчний яам, 30%-ийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20%-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ. Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа.