Оюутолгой
Б.ТЭЛМҮҮН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДЛОО
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан Б.Тэлмүүнийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо.
ОНТРЭГИЙН ТАЛБАЙГ ХЭЗЭЭ АШИГЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Онтрэгийн талбай дахь хүдрийн нийт нөөц нь 2 тэрбум тонн орчим, үүнийг нарийвчилж үзвэл 24% буюу 10.3 сая тонн зэсийн нөөцтэй, нийт нөөцийн 41% нь буюу 759 тонн алт, 28% буюу мөнгөний 3300 тонн нөөц тогтоогдсон гэж АҮЭБЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн 2025 оны 9 дүгээр сард УИХ-аас байгуулагдсан Түр хорооны хуралдааны үеэр танилцуулж байв.
ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ БА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАХИАС
Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудтай холбоотой асуудлаар Засгийн газар болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээ үргэлжилж буй энэ эгзэгтэй үед хөрөнгө оруулагчдад тодорхой шаардлага тавьж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв.
ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨРТӨГ
Дэлхийд гуравт орох ирээдүйтэй зэсийн томоохон уурхай болох Оюутолгойн олборлолтын оргил үе хаяанд тулж ирсэн энэ үед Засаг Риотой хэлэлцээрт орж байна. Долоон жилд нэг удаа ярилцахаар тогтсон гэрээний заалтын дагуу хэрэгжиж буй энэ удаагийн хэлэлцээрийн гол зорилго нь Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлэх явдал төдийгүй “Онтре”-ийн асуудлыг багтааж буйгаараа онцлогтой.
“100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн дараагийн зогсоол Сэлэнгэ аймаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин "Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт 2021 оны 11 нэгдүгээр сард авсан. Энэхүү амлалт 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” нэртэй цогц хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн юм.
Рио Тинто 2024 онд Монголд нийт 482 сая ам.долларын татвар, АМНАТ төлжээ
Рио Тинто групп үйл ажиллагааныхаа үр шимийг оролцогч талуудад тэгш хүртээхийг эрхэм зорилгоо болгож ирсэн. Энэхүү бодлого нь ажилчдынхаа аюулгүй байдлыг эрхэмлэх, байгаль орчноо хамгаалах, үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн хөгжлийг дэмжих, уурхайн ашиглалт дууссаны дараа хүрээлэн буй орчны нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийх зэрэг олон чиглэлд бодит ажил болон хэрэгждэг билээ.
“ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” УСНЫ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ТОДРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“Оюу толгой” компани газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
ЗЭСИЙН ХОМСДОЛ БА РИО ТИНТО, USHA, TASEKO КОМПАНИУДЫН САНААЧИЛГА
Цахилгаан болон цэвэр эрчим хүчинд шаардагдах зэсийн эрэлт хэрэгцээ 2025 он гэхэд 200,000 тоннын хомсдолд орох эрсдэлтэй тул Рио Тинто, Usha Resources, Taseko Mines зэрэг уул уурхайн томоохон компаниуд уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машины зах зээл рүү хүч түрэн орж байгаагаас үүдэн зэсийн эрэлт хэрэгцээ урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Цахилгаан машины батарейгаас эхлээд салхин сэнс хүртэлх технологийн салшгүй нэг хэсэг болсон уг металл нь нийлүүлэлтийн хямралд өртөж, цэвэр эрчим хүчний шилжилтэд саад учруулж болзошгүй юм.